
Ургац хураалтын урьдчилсан балансаар 423.4 мянган тонн үр тариа, үүнээс 404.6 мянган тонн буудай, 211.8 мянган тонн төмс, 103.4 мянган тонн хүнсний ногоо, 65.2 мянган тонн тосны ургамал, 21.0 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар төлөвлөсөн. Энэ жилийн хувьд хур бороо ихтэй байснаас тариалангийн бүс нутгуудаар үр тариа, ногооны болцод сөргөөр нөлөөлж байсан ч эрсдлээс боломжийн хамгаалж чадсан тухай албаныхан хэлсэн юм.
У.БОЛОР