Монгол Улсын Засгийн газраас төрийн тахилгат Бурхан Халдун уулыг Үндэсний бахархалт хайрхнаар зарлан тунхагласан. Дээрх шийдвэрийн дагуу Монгол цэргийн музейн хамт олон “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан эртний түүхийн танхимдаа төрийн тахилгат Бурхан Халдун уулын макетийг урлан бүтээж байрлуулжээ. Уг бүтээлийг музейн ажилтнууд судалгааны үндсэн дээр Хайрхан уулын загварыг багасгасан хэлбэрээр бүтээж, үзмэрийн танхимын 13 дугаар зууны үеийн хэсэгт дэлгэн үзүүлж байгаа аж.
Ингэснээр монголчуудын түүх, соёлоороо бахархах, байгаль дэлхийгээ хайрлах уламжлалын түүхэн ач холбогдолыг харуулсан үзмэр тус музейн сан хөмрөгийг баяжуулаад байна.
Г.ДАРЬ