Жил гаруйн өмнө байгуулагдсан Шинэчлэлийн Засгийн газар Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг шинээр байгуулсан. Энэ яамыг Ц.Оюунгэрэл хатагтай удирдах болсноор Т-Батаар хэмээх цол хүртээд буй. Яам толгойлох болсон цагаас эхлэн Т.Батаараас өөр дорвитой ажил хийгээгүй гэгддэг Ц.Оюунгэрэл сайд нэгэн чухал үүргийг яамныхаа бүх ажилчдад өгчээ. Түүний өгсөн чухал үүрэг нь яамны бүх албан хаагчид уйгаржин монгол бичиг сурах явдал гэнэ.
Монгол бичиг хэрэглэдэг, уншдаг хүн ховордсон энэ үед соёлын сайдын гаргасан шийдвэр яамных нь олон ажилчдыг сандаргаж байгаа гэнэ. Сайдын үүргийн биелэлтийг МУИС-ийн багш Ш.Чоймаа шалгах юм байна. Харин энэ шалгалтад тус яамны хэдэн албан хаагч тэнцэх бол?
Ш.ЧИМЭГ