Монголын регбигийн холбооны тамирчин Б.Баярманлай, Г.Наранбаатар нар Хонгконгийн лигт легионер тамирчнаар уригджээ. Манай хоёр тамирчин Хонгконгийн дээд лигийн “Панда” багт долоон сарын хугацаатай тоглох аж. Энэ багт өмнө нь Монголын регбигийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, ОУХМ Г.Хосбаяр, тамирчин Д.Энхбат нар мөн тоглож байсан юм. Манай хоёр тамирчин Дээд лигийн 2013-2014 оны улирлын тоглолтод өрсөлдөхөөр ирэх баасан гаригт эх орноосоо мордох юм байна.
Б.ЭНХ