
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулганд мэдээлэл хийх үеэрээ ирэх онд 2.1 тэрбум ам.долларын бонд гаднын зах зээлээс босгоно гэдгээ мэдэгдлээ. Ер нь манай Ерөнхий сайд зээл авахдаа гаргууд болчихоод байгаа. Жишээлбэл саяхан БНХАУ-д айлчлал хийгээд ирэхдээ 240 сая ам.долларын зээл бүтээжээ. Үүний өмнө Япон улсад хийсэн айлчлалын үр дүнд Самурай бонд босгохыг япончуудаар зөвшөөрүүлж амжлаа. Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дэлхийн зах зээл дээр 1.5 тэрбум ам.долларын бонд босгож урьд хожид байгаагүй рекорд тогтоов. Энэ мэтчлэн Ерөнхий сайд маань зээл авах үнэхээр дуртай бололтой. 2015 онд үлдсэн 1.4 тэрбум ам.долларын зээлээ авчихвал богино хугацаанд их хэмжээний зээл авсан амжилтын эзнээр ч шалгарч мэдэх л юм.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин