Техникийн шаардлага хангасан махыг хүлээн авна

Хуучирсан мэдээ: 2013.11.05-нд нийтлэгдсэн

Техникийн шаардлага хангасан махыг хүлээн авна

Хүнсний гол нэрийн бараа,
бүтээгдэхүү­ний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын
хүрээнд ирэх онд Улаан­баатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хэрэгцээнд
махны нөөц бүрдүүлэх, хадгалах, ангилан савлах, худалдаалах үйл
ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий “Нөөцийн махны менежер”-ийг энэ
оны есдүгээр сараас гэрээ байгуулан ажиллуулж эхлээд байгаа аж.
Хөтөлбөрийн хүрээнд ирэх онд нийт 14 мянган тонн махны нөөц бүрдүүлж,
худалдаанд гаргах юм байна. Үүнд: “Дархан мийт фүүд” ХХК нэг мянган
тонн, “Эрдмийт” ХХК нэг мянган тонн, “Эи Эн Ди Эм” ХХК зургаан мянган
тонн мах;  “Баатарууд тэнгэр” ХХК зургаан мянган тонн махны нөөц
бүрдүүлэн, ангилан савлаж, худал­дан борлуулахаар болжээ. Ингэхдээ
үйлдвэрийн аргаар бэлтгэсэн, техникийн шаардлага ханга­сан нэгдүгээр
зэрэглэлийн махыг нөөцийн агуула­хад хүлээн авах юм.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж