![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/10/984f3c44b9011750/ce4afd3e940a4d5abig.jpg)
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж, ирэх оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч ажлын хэсэг эхэлж хуралдсаны дараа байнгын хороодоор хэлэлцэх болсон байна. Ингэснээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал хойшилсон бөгөөд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж чадсангүй. Мөн Хууль зүйн байнгын хорооны хуралдааны эхний асуудал болох Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүд хоёр дахь хэлэлцүүлэг хойшилсон юм. Гэхдээ Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг, Хохирлыг эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийснээр хуралдааныг өндөрлүүлсэн байна.