“BNP Paribas” манайд “суурьших” нь

Хуучирсан мэдээ: 2013.11.05-нд нийтлэгдсэн

Өмнөд Африкийн “Стан­дарт” банк Монголын Зас­гийн газраас 140 сая гаруй ам.доллар нэхэм­жилж, олон улсын арбитрын шүү­хэд хан­дахаар болсон. Тэгвэл үүн­­тэй зэрэгцээд тус банк Мон­­голын зээлдэгчдийн ав­сан 350 сая ам.долларын хөрөн­гийг Францын “BNP Paribas” банкинд худал­дахаар болжээ. Азийн хэд хэдэн орны уул уурхайн салбарт олгосон нэг тэрбум орчим ам.долларын зээлийг тус банкинд олгохоор бол­сон ч тэр дундаас зөвхөн Мон­го­лын зээлийг авахаар зөв­шөөрсөн гэж байгаа. Тэгвэл Францын “BNP Paribas” ком­пани Монголтой ямар хол­боо­той вэ гэх асуулт гарч ирнэ.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хариуцсан “Шинэ төмөр зам”-ын төслийн зөвлөх багийг сонгон шалга­руу­лахад санхүүгийн зөвлө­хөөр нь “BNP Paribas” банк тодорсон. “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд эхний ээл­жинд баригдах 1800 ки­лометр замд зориулж та­ван тэрбум гаруй ам.доллар тө­сөвлөсөн.

Түүнээс тэрбум орчмыг нь Монголоос гаргаж, үлдсэнийг нь гадаад, дотоодын хөрөнгө оруу­лагчид, банкнаас хөрөнгө оруу­лахаар төлөвлөсөн юм. Ийм хэм­жээний хөрөнгийг босгохын тулд туршлагатай санхүүгийн зөв­лөхүүд авахаар шийдлээ хэмээн албан мэ­дээнд дурьдаж байв. Харин тэр­хүү туршлагатай зөвлөхүүдийнх нь нэг нь энэхүү Францын банк болж таарчээ.

Өмнөх парламентын үед “Эр­дэнэс Тавантолгой”-н хувьцааг олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалах тухай ид яригдаж байв. Тухайн үед Монголын Засгийн га­зар олон улсын хэмжээнд үйл ажил­ла­гаа явуулдаг дөрвөн банкийг сон­гон авч нээлттэй хөрөнгө оруулал­тын санал тавьсан юм. Тэдгээр дөр­вөн банкны нэг нь мөнөөх л Фран­цын “BNP Paribas” байв. Түүнчлэн Оюутолгойн төслийн гол хөрөнгө оруулагч байсан “Айвенхоу Майнз” компанийн тэргүүн нар болох Роберт Фрийдланд, Жон МакКей нарын санал болгосны дагуу гадны хэд хэдэн банкнаас санхүүжилт авахаар болж байсан. Оюутолгойн төслийг санхүүжүүлэх зээлийг олгох тэдгээр банкны тоонд мөн л “BNP Paribas” багтсан юм. Энэ талаар Р.Фрийдланд “Гол зээлдэгч бүлгээ бий болгох нь Оюутол­гой төслийн санхүүгийн багцыг найдвартай бүрдүүлэх чухал ал­хам болно” хэмээн мэдэгдэж бай­лаа. Ийнхүү тус банк Монголтой олон сэжмээр холбогдсоор байгаа юм.

Парис, Лондонд төвтэй сан­хүүгийн үйлчилгээ үзүүлдэг “BNP Paribas” банкны хувьд 2000 он гэхэд дэлхийд тэргүүлэгч банкны тоонд багтах болжээ. Харин 2012 онд “Bloomberg”, “Forbes”-оос гар­гасан мэдээлэл дээр үн­дэс­лээд тус банк нийт хөрөнгийн хэм­жээ­гээрээ дөрөвдүгээрт жагссан бай­на. Санхүүгийн хямралын хүнд жи­лүүд буюу 2007-2009 онд ха­рин ч бүр өндөр ашиг олж байсан гэдэг. Тухайлбал, 2008 онд Аме­рикийн эдийн засаг бүхэлдээ хямарч, моргейжийн зээлийн сал­бар зогсонги байдалд орчихоод байхад “BNP Paribas” гурван тэрбум фунт стерлинг, 2009 онд 5.8 тэрбум фунт стерлингийн ашиг олж байжээ. Зээлжилтийн зэрэг­лэл тогтоогч “S&P”, “Moody’s”, “Fitch” агентлагууд тус банкны зээ­лийн чанарыг А+ хэмээн тогтоо­сон юм. Адил төстэй санхүүгийн байгууллагуудтай харьцуулахад энэ нь маш өндөр үзүүлэлт. Мөн Евро бүсийн орнууд дундаа хам­гийн их нөөцтэйд тооцогддог. Харин үйл ажиллагааны тухайд гэвэл бизнесийн гурван салбар руу голчлон чиглэдэг. Тэр нь үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалт, жижиглэнгийн үйлчилгээ юм.

Анх Францын Засгийн газ­рын санхүүжилттэйгээр 1848 онд байгуулагдаж байсан санхүүгийн байгууллага нь яван явсаар 1932 он гэхэд албан ёсоор банк бо­лон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Харин 1993 онд хувьчлагдаж, хувийн арилжааны банк болжээ. Тэр нь энэхүү “BNP Paribas” банк юм. Одоогийн байд­лаар Франц, Итали, Бельги, Люк­сембургийн санхүүгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг. Түүнээс гадна АНУ, Польш, Турк, Украйн, Хойд Африкийн орнуудад салбараа байгуулжээ. Нийтдээ дэлхийн 80 гаруй оронд салбартай, 200 мянган ажилтантай, түүнээс 160 мянга нь Европт байдаг аж. Гэхдээ сүүлийн үед Африкийн зах зээлд үйл ажиллагаагаа төв­лөрүүлэх сонирхолтой байгаа тухай “Ройтерс” агентлаг мэдээлж байв. Түүнээс гадна Монголын хөрөнгө оруулалтын салбарт байнга нэр нь дуулдаж байгаагаас үзэхэд манай улсыг ч бас сонирхож байгаа бололтой.

Хамгийн сүүлийн мэдээллээр бол “Рио Тинто” компани өнгөрсөн зун гурван тэрбум ам.долларын бонд гаргахаар болсон. Харин үүн­тэй холбогдуулан маш их хэм­жээний хөрөнгө босгох бондын арилжааны гол зөвлөхөөр хэд хэ­дэн банк ажилласны тэргүүн эг­нээнд нь бас л “BNP Paribas” байгаа юм. Өнгөрсөн онд гурван тэрбум ам.долларын шууд бус алдагдал хүлээсэн “Рио Тинто” компа­нийн хувьд Оюутолгой төслийн хоёрдугаар шатны санхүүжил­тийг босгох зорилгоор олон улсын сан­хүүгийн байгууллагуудад ханд­сан. Энэ хүрээнд 14 зээлдэгч зөв­шөөрсөн гэдэг. Тэр дунд 250 сая ам.долларын санхүүжилт олгох бололцоотой хэмээн хамгийн том дуугарсан хоёр банк байгаагийн нэг нь “BNP Paridas” юм.

Т.ЭЛИСА

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж