Өнөө шөнө Испанийн “Реал Мадрид” Италийн алдарт “Ювентус” багийн талбайд зочилно. “Реал” энэ тоглолтод хожвол хэсгээ тэргүүлэх тодорхой болно. Харин “Ювентус” өрсөлдөгч “Реал Мадрид” багийг хожиж байж, хэсгээс шалгарах боломжоо хадгална. Эдгээр багууд В хэсэгт өрсөлдөж байгаа юм. В хэсгийг гурван тоглолтод хожсон есөн оноотой “Реал Мадрид” тэргүүлж байна. Харин Италийн лигийн өнгөрсөн жилийн аварга “Ювентус” хоёр оноотой гуравдугаар байрт бичигдэж байна. Тэгэхээр “Ювентус” өнөө шөнө талбайдаа заавал хожих ёстой. Энэ тойргийн онцлох тоглолт Италийн “Ювентус” болон Испанийн “Реал Мадрид” багуудын хооронд өрнөнө.
Өнөө шөнө 03:45 цагаас болох тоглолтууд:
А хэсэг:
- Шахтёр /Украйн/ – Байер Ливеркузен /Герман/
- Реал Сосейдад /Испани/ – Манчестер Юнайтед /Англи/
В хэсэг:
- Ювентус /Итали/ – Реал Мадрид /Испани/
- Копенгагин /Дани/ – Галатасарай /Турк/
С хэсэг:
- ПСЖ /Франц/ – Андерлэхт /Бельги/
- Олимпиакос /Грек/ – Бенфика /Португал/
D хэсэг:
- Манчестер Сити /Англи/ – ЦСКА Москва /ОХУ/
- Виктория Плзен /Чех/ – Байерн Мюнхен /Герман/