
Тэгэхээр Мексик улс таргалалттай тэмцэж, хүний биед хортой хүнсний бүтээгдэхүүнүүдийг хориглосон. Харин Монгол Улс архи, тамхитай тэмцэж байгаагаас үзвэл аливаа улс орон өөрт их байгаа зүйлээ хориглож байгаа юм шиг. Нөгөөтэйгүүр Мексик улс хлострен ихтэй, өөрөөр хэлбэл таргалуулах бүтээгдэхүүнээс татгалзаж буй бол манай улс эсрэгээрээ эцээж тураадаг архи тамхинаас татгалзаж байна. Тиймээс манай улс тус улсын хориглосон зүйлийг өөрийн иргэддээ нээлттэй болгож, хориглоод буй тамхи, хориглох гэж буй утаат тамхиа Мексикийн ард иргэдийн маш ихээр хэрэглэхийг уриалбал зүгээр ч юм шиг. Хэрвээ хориглож буй хэрэглээгээ солиод хориглох бус харин хэрэглэхийг хөхиүлэн дэмжвэл манайхан ёстой янзтай харагдана. Гудамжаар нэг том биетэй хүмүүс алив наашаа, алив цаашаа гээд л үнэхээр гоё. Ядаж цэрэгт явах насны эрчүүд маань жин хүрсэнгүй гэдэг шалтгаанаар эр цэргийн албанаас хасагдахгүй. Харин жин хэтэрсэн гээд зогсож байвал сүртэй харагдана шүү дээ.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
