Эргэлзээтэй төрсөн өдөр

Хуучирсан мэдээ: 2013.11.05-нд нийтлэгдсэн

Эргэлзээтэй төрсөн өдөр

“Монгол бахархлын өдөр” буюу өвлийн эхэн сарын шинийн 1-ний өдрийг Чингис хааны төрсөн өдөр хэмээсэн тэр өдөр өчигдөр тохиолоо. Энэ өдөр жиргээчдийн дунд “монгол түмний бахархал” гэх сэдэв өргөн хүрээг хамрав. Дэлхий дахинаа монголчуудаа цээжээ дэлдэн бардамнах хамгийн эрхэм бахархал нь Чингис хаан. Тиймээс түүний хэлсэн үг, бахархах түүх жиргээчдийн гол сэдэв байлаа. Түүнчлэн энэ өдөр бол Эзэн Чингисийн төрсөн өдөр мөн, биш болох тухай таамаг, маргаан, эргэлзээ ч халуухан сэдэв байсан юм. Түүхчид, судлаачид Чингис хааны төрсөн өдрийг албан ёсоор тогтоогоогүй ч өвлийн эхэн сарын шинийн 1-ний өдөр хэмээн тунхаглаж, “Монгол бахархлын өдөр”-тэй болсон. Угаас аливаа зүйлд эсрэг, тэсрэг тал байх тул жиргээчдийн зарим нь энэ өдрийг дэмжиж, зарим нь үгүйсгэж байлаа. Тухайлбал, Жаргалсайхан.Б ‏@jargalshn4 Nov “Юун элий балай юм яриад байнаа Ямар тэнэг нь Чингэс хааныг маань енеедер терсен гэж тэнэгтээд байнаа” гэлээ. Үүнээс гадна  Төрийн хүндэтгэлийн тугийг  залж, одон гардуулахаас өөрөөр амарч байгаа иргэддээ зориулсан ямар нэг үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэдгийг хэлэх жиргээч байсан юм. Тухайлбал, bilguun ‏@Gumpaa “бахархалын баяр иргэд яаж баярлахаа мэдэхгvй мунгинаж дарга нараа зурагтаар харан хэвтэнэ” гэсэн шүүмжилсэн. Мөн нэгэн жиргээч Тэнгэр заяат ‏@tenshan54 Nov “ДэлхийнХаан ЧИНГИС~г чингис ах,өвөө,чингис гдг нэг гар гм доромжилж болохгүй.Нэрийг нь сонсоод дэлхий чичирдэг бсым.Бид бахархахгүй бол хэн бахархах вэ” гэсэн санаал илэрхийлсэн. Бид Чингис гэдэг нэрийг дээдлэн хүндэлж, архи, бараа бүтээгдэхүүнээ Чингис гэж нэрлэхгүй байх саналыг нэгэн жиргээч гаргасан юм.

Энэ өдрийн Монгол бахархалын өдөр болгон тэмдэглэсэн учир Чингис хаанаас гадна олон бахархалт зүйлс байгааг нэрлэсэн. Тухайлбал, Otgontsagaan ‏@Otgontsagaan1 ”Монголоо гэсэн сайхан бахархалыг төрүүлсэн хүмүүст энэ өдөр талархах хэрэгтэй Жишээ нь Найдангийн Түвшинбаяр” гэжээ.  Олимп, тив дэлхийн тавцанд Монгол Улсынхаа нэрийг гаргаж буй тамирчид, урлаг спорт, оюуны мэдлэгээрээ тэргүүлж яваа залуус, Монголын иргэн бүрээр бахархах өдөр гэдгийг ч олон жиргээчид хэлж байлаа. Мөн энэ өдөр Д.Содном Чингис хаан одонг хүртсэн долоо дахь эрхэм болсон юм. Түүнд зориулж олон жиргээч баяр хүргэж, нүдээ олсон шагнал гэдгийг онцолж байлаа.

Тухайлбал,  @erdenebatd  “Хүнээ олж шагнажээ МАНын гишүүн гэж ад үзсэнгүй АН, Ергчид Талархал илэрхийлье”,  Эзнээ олсон чухал шагнал байна, баяр хүргэж, нүдээ олсон шагналын тухай жиргэлцэв.

Энэ өдрийн жиргээ Бахархалын өдөр, Чингисийн төрсөн өдрөөр өрнө. Нэгэн гайхалтай хүний хэлснээр, “Чингис хааны аугаа их үйлийг гайхан бишэрдэггүй хүн дэлхий дээр нэг хоёроос хэтрэхгүй болов уу" С.С.Уолкерийн хэлсэн үгээр энэ өдрийн жиргээг өндөрлөе. Өнөөдөр, маргааш, ирээдүйд хэзээ ч үл бүдгэрэх түүхээ үл мартагтун. Хар ба Цагаан ‏@Boroo10104 Nov “Тархи нь хоосорвол чөмөг нь хоосорно Тархи чөмөг хоёулаа хоосорвол үхэж мөхнө шүү Бодох шинжих бодлого ухаанаа нарийвчлаарай Чингис хаан” хэлснийг дамжуулжээ

Тоймлосон: ЦАХИМ БОЛЖМОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж