Хэрвээ та эхнэрээсээ ахимаг настай бол энэ зөвлөгөөг уншаарай | News.MN

Хэрвээ та эхнэрээсээ ахимаг настай бол энэ зөвлөгөөг уншаарай

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Хэрвээ та эхнэрээсээ ахимаг настай бол энэ зөвлөгөөг уншаарай

Ерээд онд “тэнцвэргүй гэр бүл” одуудын дунд ёстой л “моод” болж байлаа. Харин одоо бол үүнийг хэн ч гайхахааргүй хэвийн үзэгдэл болжээ.

"Тэнцвэргүй гэр бүл" – энэ бол тун өвөрмөц харилцаа. Ийм харилцаанд таатай зүйл ч байгаа, бас осолтой тал ч бий. Ийм гэр бүлийн харилцаанаас юу хүлээж болох вэ?

Ямар эрчүүд залуухан эхнэрийг сонгодог юм бол
– Дунд насныхны хямралын золиос. Дөчин насанд “албин чөтгөр” хаалгыг нь
гэнэтхэн тогшдог гэдэг.

– Захирамтгай эхнэрийн хуучин нөхөр олны нүдэнд өртөж, тоогдохын тулд.

– Чинээлэг хөрөнгөтэй ноёнтон. Залуухан эхнэрээрээ гайхуулах гэж.

Мэдээжийн хэрэг эмэгтэйчүүд, эрчүүдийн аль алинд нь хамааралгүй зүйл гэж байна. Ихэнх хүмүүс тэнцвэргүй гэр бүлийг сэтгэл зүйн үүднээс онцолж хардаггүй, яагаад гэвэл … зүгээр л хоёр ганцаардсан хүмүүс учирч. Тэгээд тэдний нэг нь нөгөөгөөсөө арай ахмад л байсан хэрэг.

Залуу эхнэрт өгөх гурван зөвлөмж
– Найз нөхдийн хүрээлэлтэй бол. Гэхдээ чиний залуухан найз бүсгүйн дэргэд нөхөр чинь таагүй байдлыг мэдрэх нь лавтай. Тэгэхээр тэдэнтэй нөхрөө ойр ойрхон тааралдуулахгүй байхыг хичээ. Найзуудтайгаа зугаацахаар төлөвлөсөн үедээ нөхрийнхөө үе тэнгийн хэн нэгнийг заавал урьж ирүүл. Энэ их чухал шүү. Харин нөхөр чинь өөрийгөө хүүхдийн цэнгүүнд “Өвлийн өвгөнөөр” оролцож буй мэт сэтгэгдэлтэй үлдэхгүй байх нь чухал.
– Түүнийг хардуулах гэж өдөх хэрэггүй. Энэ нь нас чацуу эхнэр нөхрийн хувьд сайн жор байж болох юм. Харин нөхөр нь ахимаг настай тохиолдолд таны гэмгүй нэгэн сээтэгнэл ч гүн хямралд оруулж болзошгүйг анхаарах хэрэгтэй.
– Өөрийгөө хөгшин гэж мэдрэх таагүй байдалд оруулахгүй байхыг хичээ. Та хоёр, насны зөрүүтэй өөр үеийнх ч амьдралын тухай ижилхэн ойлголт, дурсамжтай байхыг хичээх хэрэгтэй. “Чи үнэхээр Чойбалсанг амьдаар нь харсан гэж үү” хэмээн нүдээ томруулан дуу алдан асуух хэрэггүй л гэж хэлэх гээд байна л даа.

Ямар бүсгүйчүүд ахмад насны эрчүүдийг “нөхөр” болгон сонгодог вэ?
– Аавын эрх охин. Тэд хоёр дахь ааваар нөхрийгөө сонгодог.
– Наснаасаа хэтэрсэн ухаалаг охид. Үе тэнгийхэн нь тэдэнд уйтгартай, сонирхолгүй санагддаг.
– Ичгүйргүй царайлаг бүсгүй. Тэд тэжээгч баян “аавыг” хайдаг юм.

Эхнэрээсээ ахимаг настай нөхрүүдэд өгөх гурван зөвлөмж
– Битгий гоморх. “Би удахгүй хөгширнө. Чи намайг хаяхгүй биз” хэмээн байн байн үглэхээ боль. Харин эхнэрийн хувьд та “Үгүй яалаа гэж. Хаяхгүй” хэмээн асуух бүрт нь хариулаад, тийм бодол толгойд нь байх ч үгүй гэдгээ батлаад байх хэрэгтэй. Хаягдлаа гээд хэн ч даатгуулдаггүй биз дээ. Ид гялалзаж буй арван наймтай залуу ч мөн адил шүү дээ.
– Залуу харагдах гэж хэт чармайх хэрэггүй. Тэр таныг сонгосон л бол таны нас түүний хувьд эрхэм хүндлэл, харин сул тал огт биш шүү. Ямар ч тохиолдолд залуухан эхнэртэйгээ дисконд орох хэрэггүй. Тэнд та инээдтэй, илүү харагдах болно. Хэрвээ эхнэр тань хөгжилдөхийг хүсвэл түүнтэй хамт кино эсвэл спорт танхимд очсон нь хамаагүй дээр
– Шахаж шаардах нь утгагүй зүйл. “Чи энэ талаар юу мэдэх вэ дээ” хэмээн залуухан эхнэрийнхээ толгойг нь эргүүлж томрох хэрэггүй. Хэрэв та ийм байдлаар байнга харьцаад байвал эхнэр тань түүнийг ойлгодог өөр хэн нэгнийг хайгаад эхэлнэ шүү.

Эерэг ба сөрөг талууд
Нас тогтсон эр хүн – сайн эцэг байдаг. Залуу хөвгүүдээс ялгаатай нь хүүхэдтэй болох нь тэдний хувьд ухамсартай алхам. Тэд нялх хүүхэдтэйгээ цагийг маш сэтгэл хангалуун өнгөрүүлдэг юм.
Залуухан эхнэртэй эрчүүд өөрсдөө ч бас залуу сэргэлэн харагддаг. Тэд чацуутан эхнэртэй үе тэнгийн бусад эрчүүдтэй харьцуулах аргагүй ялгарч чаддаг. Залуухан өрсөлдөгчид эргэн тойронд байхад, тэр эрүүл мэнддээ илүүтэй анхаарч, шар айрагны гүзээ болохгүйг хичээх нь зүйн хэрэг биз дээ.
Нөхөр нь амьдралын туршлагатай ихтэй. Тэр тусмаа гэр бүлийн амьдралд бүр ч их туршлага хуримтлуулсан байгаа. Тэр хуучин алдаагаа дахин давтахгүйг хичээх бөгөөд гэр бүлээ илүү таатай байлгах сонирхолтой болдог.

Түүнээс гадна, тэр насанд хүрсэн хүүхдүүдтэй. Залуу эхнэрийн хувьд тэдэнтэй ойр дотно нөхөрлөх хэрэгтэй болдог. Эсвэл нөхөрлөлөө нөхрөөсөө нуух гэж оролдох хэрэггүй. Эс тэгвэл нөхөр чинь хэтэрхий хардаж, жинхэнэ “Отелло” –гийн дүрд хувирчих ч юм бил үү. Хамгийн гол нь “тэнцвэргүй гэр бүлд” жирийн гэр бүлээс хардалт хавьгүй илүү байдаг гэдгийг санах хэрэгтэй.

Нөхөр нь эхнэрээсээ 15-20 насаар ах тохиолдолд эхнэр нь хэзээд залуу байх болно. Тэр ямар ч тохиолдолд хөгшин харагдахгүй залуухан охин мэт л байна.
Дөч гарсан эр дахин өөрчлөгдөнө гэж үгүй. Эхнэр нь түүнийг орон доогуур оймсоо чулуудахаас эхлээд сайн муу бүх зуршлынх нь цуглуулгатай хамтад нь хүлээж авах болно. Энэ тохиолдолд үе тэнгийн хосууд нэг нэгэндээ нөлөөлж өөрчлөгдөж чаддаг. Харин “тэнцвэргүй гэр бүлд” бол эхнэрийх нь засах гэсэн оролдлого хэрүүл шуугианаар л төгсдөг. Та ингэснээр эхнэрээ улам л “билүүдэх” болно.

Сэтгэл зүйчийн санал
Тэнцвэргүй гэр бүл ямар тохиолдолд аз жаргалтай байж болох вэ?
– Тэнцвэргүй гэр бүлийн хувьд хамгийн сайн сонголт бол эрэгтэй нь ахмад байх явдал хэмээн сэтгэл судлаачид баталж байна. Тэдний нотолж буйгаар ийм гэр бүлийн эрчүүд ихэвчлэн чинээлэг, элдэв комплекс бага, анхаарал нь орон байранд бус харин эхнэртэйгээ харилцах харьцаандаа илүү төвлөрдөг байна. Харин эхнэр нь тайван байхыг чухалчилна. Тэр секст бус харин халуун дотно харьцааг, хайрлуулахыг илүүд үздэг. Ийм гэр бүл үе тэнгийн хосуудаас илүүтэй бат бөх байж чаддаг.

Хосуудын насны зөрүү ямар байвал илүү тохиромжтой вэ?
Эрдэмтэд сонгодог гэр бүлийн “томъёоллыг” гаргажээ. Үүнд:
“Нөхрийн нас: 2+7= эхнэрийн нас “. Өөрөөр хэлбэл нөхөр нь 40 настай бол түүнийг 2-т хуваагаад 20 гарна. Одоо 7-г нэм . Гарсан хариу нь түүний эхнэрийн “идеал” нас болох юм.

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж