Жокович Парисийн мастерст түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.11.04-нд нийтлэгдсэн

Жокович Парисийн мастерст түрүүллээ

Мэргэжлийн эрэгтэй теннисчдийн холбооны Masters 1000 ангилалын оны турш болдог есөн цувралын сүүлчийнх нь болох BNP Paribas Masters тэмцээн Францын Парис хотноо аравдугаар сарын 29-нөөс арваннэгдүгээр сарын 3-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

2,3 сая ам.долларын шагналын сантай Парисын Мастерсийн шигшээ тоглолтод Сербийн Новак Жокович, Испаний Дэвид Ферриг 7:5, 7:5-ийн харьцаагаар буулган авснаар түрүүллээ. Жокович энэ оны Мастерсийн есөн цувралын гуравт нь (Monte-Carlo, Shanghai, Paris) түрүүлээд байна. Тэрбээр оны эхний "Их дуулга" болох Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлж, улмаар "Уимблдон" болон "US OPEN"-ы шигшээд Энди Мюррей, Надаль нарт ялагдсан. Мөн тэрбээр өнгөрсөн сард Испаний Рафаэль Надальд тэргүүн теннисчний хэргэмээ алдаад байгаа. Гэвч тэрбээр Шанхай болон Парисийн мастерс дараалан түрүүлээд байна.

Өнөөдөр Английн Лондон хотноо оны төгсгөлд болдог шилдэг найман теннисчний ATP WOULD TOUR FINALS эхлээд байна. "А" хэсэгт Испаний Рафаэль Надаль, Дэвид Феррер (3), Чехийн Томаш Бердых (7) болон Швейцарийн Станислас Вавринка нар багтжээ. Харин "В" хэсэгт Сербийн Новак Жокович (2), Аргентиний Хуан Мартин дел Потро (5), Швейцарийн Рожер Федерер (6) болон Францын Ричард Гаске (10) нар багтсан байна. ATP чансааны дөрөвт бичигдэж буй Их Британы Энди Мюррей, есд буй Францын Жо Уильфред Цонга нар бэртлийн улмаас тэмцээнийг өнжсөнөөс Ричард Гаске шилдэг наймын тулаанд оролцож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж