Улсын заан Ч.Санжаадамба түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.11.04-нд нийтлэгдсэн

Улсын заан Ч.Санжаадамба түрүүллээ

Тулгар
төрийн 2222 жил, Чингис Хаан мэндэлсний 851 жил, "Монгол бахархлын
өдөр"-т зориулсан үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо.

Улс, аймгийн алдар цолтой 128 бөх барилдсанаас Архангай аймгийн Хашаат сумын харьяат “Бөхбилэгт” дэвжээ, Уулын
баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо, “Ажнай”
корпорацийн бөх улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, ХЦ-0311-р анги, “Увс нуур” дэвжээний бөх, улсын
аварга С.Мөнхбат үзүүрлэлээ.

Шөвгийн дөрөвт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээ, "Энержи ресурс" компаний бөх улсын арслан Х.Мөнхбаатар, Увс аймгийн Улаангом сумын харьяат "Увснуур" дэвжээний бөх улсын харцага Ө.Бат-Орших нар шалгаран үлдлээ.

Тавын даваа

1. С.Мөнхбат у.ав – Т.Өсөх-Ирээдүй у.х

2. Х.Мөнхбаатар у.а -Б.Сангисүрэн у.н

3. П.Бүрэнтөгс у.а – Ө.Бат-Орших у.х

4. Б.Гончигдамба у.г – Ч.Санжаадамба у.з

Зургаагийн даваа

1. С.Мөнхбат у.ав – Х.Мөнхбаатар у.а

2. Ч.Санжаадамба у.з – Ө.Бат-Орших у.х

Долоогийн даваа

1. С.Мөнхбат у.ав – Ч.Санжаадамба у.з


Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж