
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содномд төрийн дээд шагнал, “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа Төрийн Ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэргий Х.Сэлэнгийн хамт энэхүү ёслолын ажиллагаанд оролцлоо.
Энэхүү ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон УИХ, Засгийн газрын гишүүд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Монгол бахархлын өдрийн арга хэмжээг олон нийтэд нээлттэй зохион байгуулж байгаа бөгөөд ард иргэд Чингис хааны хөшөө болон Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг татуулж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.