Зөвлөгөөнд жоншны салбарын аж ахуйн нэгжүүд, салбарын судлаач, эрдэмтэн, мэргэжилтэн, Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар зэрэг 70 гаруй байгууллагын төлөөөлөл оролцсон байна. Монголын Жонш Олборлогч, Үйлдвэрлэгч, Экспортлогчдын Холбоо”-ны гүйцэтгэх захирал Д.Мөнхбазар “Зөвлөгөөнд оролцсон Аж ахуйн нэгжүүд салбарынтулгамдсан асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлэн, тулгараад байгаа бэрхшээл, асуудлаас гарах гарцаа харилцан ярилцлаа. Улмаар цааашид хүнд байдлаас гарахад энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд холбогдох яам, төрийн байгууллагууд нэгдсэн нэг зорилго, хамтын хүчээр нэгдэн хамтран ажиллах нь илүү үр дүнтэй. Жоншны холбооны үйл ажиллагаа энэ чиглэл рүү түлхүү чиглэж, холбогдох яамдууд төрийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах болно” гэжээ.
Манай улс хайлуур жоншны нөөц, үйлдвэрлэл, экспортоороо дэлхийд айргийн тавд багтдаг тэргүүлэгч орон хэдий ч сүүлийн жилүүдэд хууль эрх зүй, татварын орчин, гадаад зах зээл дээрх эрэлт хэрэгцээ, үнэ зэрэг дотоод, гадаадын хүчин зүйлүүдээс шалтгаалан жоншны салбархүнд байдалд орсон байна. Тиймээс “Монголын Жонш Олборлогч, Үйлдвэрлэгч, Экспортлогчдын Холбоо”-ноос жоншны уурхай, баяжуулах үйлдвэрүүдээр явж, бодит байдалтай нь танилцах, Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгад салбарын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн нэгдсэн эрх ашиг, саналыг тусгах жоншны салбарын хууль эрх зүй, татварын орчинг боловсронгуй болгох саналаа боловсруулах Ажлын хэсэг байгуулан холбогдох яамдууд, төрийн байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг ажлуудыг шат дараатай хийхээр болжээ.