Волейболын клубуудын АШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.11.04-нд нийтлэгдсэн

Волейболын клубуудын АШТ эхэллээ

Монголын волейболын холбооны нэрэмжит клубуудын аварга шалгаруулах “Намрын нээлттэй тэмцээн” өчигдөр (11.03) Буянт-Ухаа спорт цогцолборт эхэллээ.

Намрын нээлттэй тэмцээнд эмэгтэй тав, эрэгтэй зургаан баг өрсөлдөж байна. Энэ жилийн тэмцээнд Сүхбаатар аймгийн эмэгтэй баг оролцож байгаа нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгож байна.

Тэмцээн гурван тойрог явагдаж, энэ сарын 20-нд өндөрлөнө. Тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолт өчигдрөөс эхэлсэн бөгөөд ирэх пүрэв гаригт өндөрлөж, хоёрдугаар тойргийн тоглолт баасан гаригаас үргэлжлэн явагдах ажээ.

Клубуудын аварга шалгаруулах "Намрын нээлттэй тэмцээн"-нд оролцож буй багуудыг танилцуулбал:

Эмэгтэй:

  1. ТЭЦ-IV -1-р баг
  2. ТЭЦ-IV- 2-р баг  
  3. “Энагури” баг
  4. "Алтайн барс"
  5. Сүхбаатар аймгийн “Цайрт минерал” баг


Эрэгтэй:

  1. “Алтайн барс” баг
  2. "Эрдэнэт" үйлдвэрийн “Уурхайчин”
  3. ТЭЦ-IV
  4. Мон Вол Сима баг 
  5. ИНЕГ-ын “Буянт-Ухаа” баг 
  6. Хасумегастарс багууд тус тус оролцож байна.

Тэмцээн өдөр бүр “Буянт-Ухаа” спорт цогцолборт 11.00-19.00 цагийн хооронд явагдаж байна.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж