Суматра арлын Синабунг дахин идэвхжив

Хуучирсан мэдээ: 2013.11.04-нд нийтлэгдсэн

Суматра арлын Синабунг дахин идэвхжив

Өмнөх идэвхжилтээсээ сар ч өнгөрөлгүйгээр Суматра арлын Синабунг галт уул дахин идэвхжиж эхэлсэн учир орон нутгийн засаг захиргаа нь уулын энгэрийн дөрвөн тосгоныхныг нүүлгэв. Галт уулын тогооноос гурван км-ийн радистай бүсэд хөл хорио тогтоожээ.

Фото: AFP 2013/ Sutanta Aditya

Индонезийн Суматра арал дахь хамгийн өндөрт тооцогдох Синабунг галт уул дахин идэвхжиж, ням гаригийн өглөө агаарт галт уулын үнс, тоосны долоон  км-ийн өндөр баганыг босгов.

"Хойд Суматра мужийн Каро районы Синабунг галт уулын өнөөгийн идэвхжилтийн статусыг сүүлчийн төвшний өмнөх хоёрдугаар зэрэг болголоо” гэж Индонезийн Байгалийн гамшгийн үр дагаварыг арилгах үндэсний албаны тэргүүн Сутопо Пурво Нугрохо (Sutopo Purwo Nugroho) мэдэгдэв. Синабунг галт уул дахин идэвхжиж эхэлсэн учраас уулын энгэрийн дөрвөн тосгоныхныг нүүлгэж, галт уулын тогооноос гурван км-ийн радистай бүсэд хөл хорио тогтооход хүрлээ гэж тэр хэлжээ.

Хойд Суматра мужийн Каро районд байдаг “Галан уул” буюу Синабунг галт уул нь 2,46 км-ийн өндөртэй ба есдүгээр сарын 15-нд гурван жилийн унтмал байдлаас сэрэн идэвжиж эхэлсэн байна. Тэр үед нийтдээ 15 орчим мянган хүнийг аюулгүй бүсэд нүүлгэжээ. Дараа нь аравдугаар сарын 24-нд тогоо нь дахин хүчтэй хаягдлыг үзүүлсэн байна. Медан хотын ойролцоох уг галт уулын өмнөх дэлбэрэлтэд хоёр хүн амиа алджээ.

Индонези нь “Номхон далайн галт цагираг” гэгдэх тектоникийн хүчтэй хагаралын хэсэгт хамаардаг бөгөөд Энэтхэгийн далайн ёроолын тектоник хавтан нь Сумарта хамаардаг Азийн хавтан доогуур “шурган орж байгаа учраас тэнд үүссэн хүчдлийн эрчим нь хүчтэй газар хөдлөлт болон галт уулын идэвхжилтээр чөлөөлөгдөж байдаг аж.


Фото: AFP 2013/ Fabrizio Villa

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж