Их Монгол Улсыг байгуулсан Эзэн Чингис хааны мэндэлсний 851 жилийн ойн өдрийг тохиолдуулан үзэгч түмэндээ түүхэн үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн дууриар бэлэг барих болж байгаа нь энэ аж.
“Чингис хаан” дуурийг Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэтуяа, М.Дариймаа, гоцлол дуучин Г.Шижирболд, Б.Энхнаран, дуучин С.Бат-Эрдэнэ нар “амилуулах” юм байна.
Сонирхуулахад, “Чингис хаан” дуурь арван жилийн өмнө бүтээгдэж байжээ. Чингэхдээ Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган, Ардын зураач Ч.Гунгаасүх, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч нарын ур авьяaсаар бүтэн, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын өв санг баяжуулсан чухал бүтээлд тооцогдож байв.