ipad-ийг USB кабелиар цэнэглэхэд 2А болон түүнээс дээш гүйдэл шаарддаг. Гэхдээ лаптопуудын usb нь ipad-нд хангалттай гүйдэл өгч чаддаггүй. Харин Apple-ын өөрийнх компьютеруудад(macbook pro & imac) иймэрхүү цахилгаан гүйдлийн асуудал үүсдэггүй.
Тэгвэл энэ асуудлыг шийдэх нэгэн амархан арга байна.
Asus бидэнд энэ асуудлыг шийдэж өгсөн юм. Аsus бүх windows компьютерийн эх хавтангуудад ажилладаг нэгэн software бүтээсэн. Энэ программны нэр бол Ai Charger бөгөөд үнэгүй. Түүний хэмжээ нь ердөө 1.6mb. Цэнэглэж болохгүй байгаа бүх төрлийн ipad, iphone, ipod touch-д таарна. Бас нэг давуу тал нь хурдан цэнэглэдэг. AiCharger хуудас руу орж үзэхэд 50% хурдан цэнэглэнэ гэсэн байна.
ТАТАХ ХОЛБООС: Asus Ai Charger
Суулгах заавар:
1. Дээрх холбоосоор орж татна.
2. Zip file-ыг задлана. (Winrar эсвэл Zip7-оор)
3. Setup-ыг суулгана.
4. Суулгаж дуусаад компьютероо restart хийнэ
5. ipad-аа холбоход цэнэглэгдэх болно.
Apple support forum-оос үзэхэд олон хүн энэ аргаар ipad-аа цэнэглэж үзсэн бөгөөд ямар нэгэн эрсдэл, асуудал үүсээгүй гэж дурьдсан байна. Миний бие ч гэсэн HP, TOSHIBA, SUMSUNG, ASUS зэрэг нөүтбүүкэнд ipad 2, ipad mini –ыг тестэлж үзэхэд үнэхээр гайхалтай сайхан ажиллаж байсан.