Мөнгөөр шагнал олгохыг эхчүүд эсэргүүцэж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Мөнгөөр шагнал олгохыг эхчүүд эсэргүүцэж байна

Жил бүрийн  гуравдугаар  сарын 8-ны өдрийн өмнөхөн алдар цуутай, хүнлэг, саран гэх мэт тодотголтой  ээжийг шалгаруулдаг болсон.  Зарим шагнал нь нүдээ олсон байх боловч зарим нэг хувийн байгууллага  мөнгө авч шагнал олгох явдал эрс нэмэгдэх болжээ. Шилдэг ээж шалгаруулна гэсэн зарын дагуу иргэд тэдэнд хандахад 80-120 мянган төгрөг өгвөл өргөмжлөл, бялуу ном гэх зэрэг зүйл өгнө гэж хариулж байгаа байгууллага цөөнгүй байна. Үүнийг эхчүүд эрс эсэргүүцэж ёс зүйгүй асуудал гэж үзэж байгаагаа хэлж байна. Мөнгөөр өргөмжлөл авснаас үр хүүхдүүдээсээ сайхан үг сонсоод хамт байх нь хамгийн их аз жаргал, юунаас ч илүү өндөр шагнал гэж боддог гэж ихэнх ээжүүд үзэж байна.
Х.Хангал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж