Хэрэглэгч худалдан авагчиддаа хэдийнээ танигдсан НЭКСТ Электроникс 4 нас хүрч ойн баярын хүрээнд сугалаат урамшуулалт худалдааг зохион байгуулж байгаа билээ. Харин яг энэ цаг мөчид тэд Нийслэл хотын өдрийг тохиолдуулан бас нэгэн гайхалтай, сонирхолтой сюрприз задалж байгаа нь 96 цаг үргэлжлэх цахилгаан барааны огцом хямралтай худалдаа юм байна.
Зөвхөн 96 цаг буюу 4 – хөн хоног үргэлжлэх агуулах чөлөөлөх худалдаагаар дэлхийн зах зээлд тэргүүлэгч Samsung, LG, Lenovo гэх зэрэг олон брэндийн 2012 оны загварын зурагт, хөргөгч, угаалгын машин, цахилгаан зуух, notebook-үүд супер хямдралд өртөх гэнэ.
Энэ хямдралын бас нэг сонирхолтой хэсэг нь 96 цагийн тоолуур ажиллаж эхлэх бөгөөд цаг дуусахад хямдралын хугацаа ч мөн адил зогсон хуучин үнэндээ эргэн орох юм байна. Хүн бүхэнд хаалга нь нээлттэй НЭКСТ Электрониксийн салбар дэлгүүрүүдээр зочилон уг сонирхолтой худалдаанд оролцож хэрэгцээт цахилгаан бараагаа сонгон хямдралаа эдлээд, сугалаанд азаа үзээрэй.