100 залуу өмнөд хөршид айлчилна

Хуучирсан мэдээ: 2013.11.02-нд нийтлэгдсэн

100 залуу өмнөд хөршид айлчилна

2010 оны 6 дугаар сард БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр таван жилийн хугацаанд Монгол Улсын нийт 300 залууг өөрийн улсад айлчилж тус орны түүх, соёл, бүтээн байгуулалттай танилцуулахаар урьжээ.

Үүний дагуу хоёр талын залуучуудын солилцоог идэвхжүүлэх, эв найрамдлыг бэхжүүлэх үүднээс залуучуудын айлчлалыг хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Улмаар манай улсын салбар бүрийн төлөөлөл болсон “анхны 100” залуу 2011 оны 8-9 дүгээр сард БНХАУ-д айлчилсан бол Хятадын 60 залуу мөн оны 7 дугаар сард манай улсад айлчилж байжээ.

Эдгээр айлчлалыг манай талаас Гадаад харилцааны яам удирдан зохион байгуулж Монголын Залуучуудын Холбоо, Ардчилсан Залуучуудын Холбоо, НАМЗХ-той хамтран ажиллаж ирсэн байна.  

Хоёр дахь удаагийн “100 залуу” БНХАУ-ын Засгийн газрын урилгаар энэ сарын 14-20-ны өдрүүдэд Бээжин хот, Шаньдун мужийн Циндао хотуудад танилцах айлчлал хийх гэж байна. Хятадын талаас айлчлалын бүрэлдэхүүнд 40 хүртэлх насны залуу улс төрч, төрийн албан хаагчдаас гадна  залуучуудын байгууллагын төлөөлөл 20, төрийн өмчит болон хувийн аж ахуйн нэгж, бизнесийн төлөөлөл 20, хэвлэл мэдээллийн төлөөлөл 10, соёл урлагийн төлөөлөл 10 их, дээд сургуулийн оюутны төлөөлөл 10 байхаар санал болгосон бөгөөд төлөөлөгчдийн олон улсын тээврийн зардал, Хятад улсад байх хугацааны байр, хоол, унааны зардлыг бүрэн хариуцах ажээ.

Энэхүү айлчлалыг ГХЯ Монголын залуучуудын холбоотой хамтран зохион байгуулах гэж байна.

Б.БАТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж