цаг
Эмэгтэй хүн эрчүүдээс шал ондоо гэдгийг ойлгох хэрэгтэй. Эрчүүд
өдрийн ажлын дараа гэртээ харьж хэвтэж амармаар
санагддаг бол бүсгүйчүүд болохоор өнөөдөр нэг л юм дутуу хийсэн мэт
санагдаж эхэлдэг. Тийм болохоор үдшийн 23 цагаас хойш эмэгтэй хүнтэй
танилцах, эсвэл өдөж сээтэгнэх юм бол та амжилтанд хүрнэ. Гэхдээ бас
хэт оройтвол бүсгүй ядарч, хүнтэй ярих сонирхолгүй болчихож мэдэх юм. Ер
нь оройн 11 цаг хамгийн зөв хугацаа гэж үздэг.
Үнсэх
цаг
Хэрэв та хэл бөмбөг тоглож байгаа бол цаад хүнээ харалгүйгээр пас
хийдэггүй биз дээ. Тэгээд байвал хожигдох нь дамжиггүй. Бүсгүйг үнсэх
нь үүнтэй яг адил. Түүнийг сайн анзаарч, ялангуяа уруулыг нь ажиглах
ёстой. Хэрэв уруулаа жимийсэн байдалтай байвал үнсэх гэж дайраад ямар ч
нэмэргүй.