
Соёл, спорт, аялал жуулчлалын яамны "Палеонтологи, археологийн музейн шинэчлэл" төслийнхөн Монгол орны соёлын үнэт өв болох палеонтологийн олдворуудыг хайрлан хамгаалах, тэдгээрийн ач холбогдлыг олон нийтэд дэлгэн таниулах цуврал арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Харин энэхүү цуврал үйл ажиллагааны хүрээнд “Үлэг гүрвэл- Дүрслэх урлаг” үзэсгэлэн энэ сарын 4-6-ны өдрүүдэд Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нээгдэхээр болсон байна.
Үлэг гүрвэлийн дүрслэх урлагийг эх орондоо хөгжүүлэх зорилгоор өнгөрсөн наймдугаар сард палеонтологийн уран зураг, палеонтологийн уран барималын цуврал сургалтуудыг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд зохион байгуулж байсан бөгөөд уг сургалтаас төрөн гарсан палео-уран бүтээлчид ийнхүү уран бүтээлээ дэлгэн үзүүлэхээр болжээ.
Д.БҮҮВЭЙ