&#34Үндэсний бахархалт хайрхан&#34-тай боллоо

Хуучирсан мэдээ: 2013.11.02-нд нийтлэгдсэн

&#34Үндэсний бахархалт хайрхан&#34-тай боллоо

Бурхан Халдун уулыг “Үндэсний бахархалт хайрхан” болголоо

Долоо хоног бүрийн бямба гаригт болдог Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Харин энэ удаагийн хуралдаанаар дэлхийн хамгийн анхны тахилгат уул болох Хэнтий аймгийн нутагт байрлах Бурхан Халдун уулыг "Үндэсний бахархалт хайрхан" хэмээн зарлах шийдвэр гаргасан байна. Өнгөрсөн жилийн өдийд идлэг шонхор шувууг "Үндэсний бахархалт шувуу" болгож байсан бол ийнхүү манай улс “Бахархалт хайрхан”-тай боллоо. Ирэх даваа гарагт буюу 11-р сарын 4-ний өдөр Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байгаатай холбогдуулан ийм шийдвэр гаргасан байна.

Бурхан халдуныг Хиад боржигны өвөг Бодончарын үеэс тахиж, Чингис хааны үед Монголын Их эзэнт гүрний сүлд уул болгон тайж байжээ. Бурхан халдун, Гурван мөрний эхэнд бусдыг бүү нутаглуултугай хэмээн онголон дархалж, хаадын шарилын орд бүхий ихсийн газар "Их хориг" гэж нэрлэж байсан түүх ч бий.

Тахилга тайлгын энэ уламжлал 1920-иод оноос улс төр, үзэл суртлын
шалтгаанаар хэсэг зуур тасалдсан ч нутгийн иргэд нууцаар хийж,
уламжлалыг алдагдуулалгүй хадгалан авч үлдсэн байдаг. Улс төр, соёлын
хүрээнд шинэчлэл хийгдсэн 1990 оноос тахилга тайлгын уламжлал эргэн
сэргэсэн юм.

Өнгөрсөн жилээс Их эзэн Чингис хааны төрсөн өдрийг жил бүрийн өвлийн эхэн сарын шинийн нэгний өдөр тэмдэглэж байх болсонтой холбогдуулан Монгол Улс, Их хааны түүхтэй салшгүй холбоотой Бурхан Халдуныг Үндэсний бахархалт хайрхнаар зарлан тунхаглах нь монголчууд түүх, соёлоороо бахархах, хайрлан хүндлэхэд чухал хувь нэмэр үзүүлнэ гэж үзэн энэ шийдвэрийг гаргасан байна.

Д.БҮҮВЭЙ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж