
Гадаад харилцааны яамны зарим албан тушаалтан улсын нууц задалсан шалтгаанаар шалгагдаж байгаа тухай “Ардчилал” сонины өнөөдрийн дугаарт гарсан мэдээллийг нягтлахаар Гадаад Харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч, албаны даргаас тус тус асуухад “энэ талаар мэдээлэл байхгүй байна. Хэрэв шалгагдаж байгаа бол нууцад хамаарах зүйл байгаа биз” хэмээн хариулсан юм. Дээрхи сонинд гарсан мэдээллээр Гадаад харилцааны яамны зарим албан тушаалтанг шалгаж байгаа нь үнэн бөгөөд маш нууцын зэрэглэлд хамаарах хэрэг аж. Мөн энэ хэрэгт нэр холбогдсон хүмүүсийг шалгаж, заримыг нь ганц худагт хорьж саатуулсан бололтой.
Б.Энхмандах