Хуучирсан мэдээ: 2013.11.01-нд нийтлэгдсэн

Махны үнэ буурчээ

Судалгаанаас үзэхэд махны үнэ буурчээ. Аравдугаар сарын 30-ны байдлаар өмнөх сарынхаас хонины ястай махны үнэ 10.4 хувь, үхрийн ястай махны үнэ 8.6 хувь, үхрийн цул махны үнэ 5.0 хувь, адууны махны үнэ 2.1 хувь, ямааны махны үнэ 10.5 хувиар буурсан байв.

Махны үнийг өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад, хонины ястай махны үнэ 1.8 хувь, үхрийн ястай махны үнэ 1.0 хувь, үхрийн цул махны үнэ 0.3 хувь, ямааны махны үнэ 2.2 хувиар буурч, адууны махны үнэ өөрчлөлтгүй байлаа.

2013 оны 10-р сарын 30-ны байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 6748 төгрөг, хонины цул мах 7246 төгрөг, үхрийн /ястай/ мах 7748 төгрөг, үхрийн цул мах 9446 төгрөг, ямааны мах 5450 төгрөг, адууны мах 6186 төгрөгийн үнэтэй байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж