Ноолуурын үнэ буурчээ

Хуучирсан мэдээ: 2013.11.01-нд нийтлэгдсэн

Ноолуурын үнэ буурчээ

Өмнөговь аймгаас мэдээлж байна. /2013.11.01/

Гол нэрийн барааны үнийн өөрчлөлтийг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлж байна. Энэ долоо хоногт буюу 2013 оны 10 сарын 30-ны байдлаар хонины мах 7000, ямааны мах 6000, адууны мах 6500 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Мөн өдөр малын шингэн сүүний үнэ дунджаар 3000 төгрөг, элсэн чихрийн үнэ 1866.6 төгрөг, цагаан будааны үнэ дунджаар 2000 төгрөг, алтан тариа 1-р гурил 950 төгрөгийн үнэтэй байна. Харин шатахууны үнэ  А-80 1630 төгрөг, АИ-92 1850 төгрөг, дизелийн түлш 1870 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа нь өмнөх мөн үетэй харьцуулахад тогтвортой байна. 2013 оны 10-р сарын 30-ны өдрийн байдлаар дунджаар 1 кг ямааны цагаан ноолуурын үнэ 62000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа нь өмнөх мөн үетэй харьцуулахад 3.1 хувиар буурсан байна.      

С.НОМИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж