Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээн Даланзадгад суманд зохиогдлоо. Тэмцээнд Даланзадгад сумын төвийн ЕБС-ийн 1, 2, 3-р сургуулийн болон Ханбогд, Сэврэй, Цогтцэций, Ноён сумдын нийт 7 багийн баг 91 тамирчид мэдлэг чадвар, авхаалж самбаа сорьж өрсөлджээ. Энэхүү тэмцээнийг зохион байгуулсанаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх, хөдөлгөөнд соёлтой оролцож хэвших ач холбогдлыг өсвөр үе, иргэдэд сурталчлах зорилготой. “Ногоон гэрэл- Цагаан шугам” тэмцээнийг аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, хууль зүйн хэлтэс, цагдаагийн газар хамтран зохион байгуулсан юм.
“Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээн боллоо
Өмнөговь аймгаас мэдээлж байна. /2013.11.01/
Тэмцээний нэгдүгээр байранд Цогтцэций сумын “Шонхорууд баг” тэргүүлж улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болсон байна. Хоёрдугаар байранд Даланзадгад сумын 1-р сургуулийн “Trafficpolicеman” баг, гуравдугаар байранд 2-р сургуулийн “Дөл” баг, дөрөвдүгээр байранд Сэврэй сумын “Чонос” баг, тавдугаар байранд Даланзадгад сумын ЕБС-ийн 3-р сургуулийн “Шихихутаг” баг, зургаадугаар байранд Ноён сумын “Ноён сүлд” баг, долдугаар байранд Ханбогд сумын “Гарц багууд” шалгарсан байна.
С.НОМИН