Чанарын дээд шагнал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Чанарын дээд шагнал хүртлээ

Монголын Хүнсний Манлай Үйлдвэр “Спирт Бал Бурам” компаний Хараа брэнд 2010 оны 05-р сарын 31-ний өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо болсон “International Quality Summit Award” буюу Олон Улсын  Чанарын Дээд Шагналыг хүртлээ. Зохион байгуулагч нь B.I.D олон улсын корпораци бөгөөд дэлхийд өндөр үнэлэгдэж буй топ компаниудаас шалгаруулалтаа хийдэг ажээ. Өмнө нь дэлхийн хамгийн өндөр барилгыг барьж буй Тюрнер констракшн, 80,000 гаруй ажилтантай Энэтхэгийн авто машин үйлдвэрлэгч Тата групп, Оросын сансар судлал, ОХУ-ын цахилгааны хэрэгцээний 60%-ийг хангадаг RAO компани, БНХАУ-ын COFCO групп гээд дэлхийд топ олон компаниуд дээрх шагналыг авч байсан гээд бодоход “Спирт Бал Бурам” компанийн нэр хүнд Хараа брэндийн чанар хэр өндөрт хүрсэнийг эрхэм уншигч та төвөггүй ойлгох биз ээ.
Мөн бусад шалгаруулалтаас онцлог нь гэвэл компаниуд өөрсдөө “International Quality Summit Award”-д нэр дэвшдэггүй бөгөөд цаанаас тусгайлан томилогдсон шүүгчид дэлхийн улс орнуудаас өөрсдөө сонголтоо хийн салбар бүртээ амжилттай өрсөлдөж буй компаниудаас нэр дэвшүүлэн тэндээсээ шалгаруулдаг байна.
1973 оноос эхлэж өдгөө 37 дахь удаагийн шалгаруулалтаас “Спирт Бал Бурам” компани Монгол улсаас анх удаа Хараа брэндээрээ алтан цом хүртээд байгаа нь чанар, нэр хүндийн баталгаа болж байна. Жил бүр дэлхийн 180 орчим орны бизнесийн томоохон элитүүд хүрэлцэн ирж оролцдог. Шагнал гардуулах ёслол Парис, Лондон, Женев, Франкфурт, Москва, Мадрид, Нью-Йорк хотуудад ээлжлэн болдог. Ирсэн зочид “Спирт Бал Бурам” компаний Хараа брэнд олон улсад ийнхүү үнэлэгдэж байгаа нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн баталгаат бүтээгдэхүүн болох нь дамжиггүй” хэмээн онцолж байлаа. Энэ шагнал нь дан ганц шингэн хүнс үйлдвэрлэгч нарт олгодог шагнал бус бүхий л салбарынханы дотроос харилцагчийн сэтгэл ханамж, бусад компаниудтай харилцах байдал, салбартаа тэргүүлэгч байх, ISO буюу олон улсын чанарын стандартын хэрэгжүүлэлт, бизнесийн цар хүрээ гээд маш олон шалгуурын доор тодруулдаг ажээ.
“Спирт Бал Бурам” компанийн Хараа брэнд нь ISO9001, ISO22000 олон улсын хүнсний аюулгүй байдлын удирдлагын стандартын дагуу үйлдвэрлэгддэг. Хараа брэндийг үйлдвэрлэлийн явцад нийт 21 удаагийн нарийн шинжилгээнд оруулж, цэвэр цагаан архийг үйлдвэрлэдэг билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж