
хүчний зохицуулах хорооноос энэ оны есдүгээр сарын байдлаар цахилгаан
тасалдлын дүн мэдээг нэгтгэн гаргажээ. Ингэхдээ Төв, баруун, зүүн,
“Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК, зүүн бүсийн нэгдсэн сүлжээ
болон Даланзадгадын цахилгаан түгээх сүлжээний хүрээнд буюу тусгай
зөвшөөрөл эзэмшигч 15 компанийн дүнг нэгтгэсэн байна.
Төвийн
бүсийн хэмжээнд цахилгааны тасалдал 2013 оны эхний есөн сарын байдлаар
жилийн өмнөхтэй харьцуулахад 20 хувиар буурсан ажээ. Төвийн бүсийн
дүнгээр нэг хэрэглэгчид ногдох тасалдалд цахилгаан түгээх компаниудын
төлөвлөгөөт тасалдал 75 хувийг, түгээх сүлжээ болон тоног төхөөрөмжийн
гэмтлийн тасалдал 11 хувийг эзэлсэн бол үлдсэн нь байгалийн гамшиг
зэргээс шалгаалсан байна.
Баруун бүсийн хэмжээнд гэхэд, нэг
хэрэглэгчид ногдох цахилгаан тасалдлын үргэлжлэх хугацаа 318 цаг болж,
өмнөх оноос 3.7 дахин, давтамж нь жилийн өмнөхөөс 30 хувиар тус тус
өсчээ. Ийнхүү энэ бүсийн хэрэглэгчдийн цахилгаан тасалдал нэмэгдсэнд
тав, зургадугаар саруудад ОХУ-аас шугамын төлөвлөгөөт засвар ажил
гүйцэтгэхээр нийт хэрэглэгчдийг хамарсан 1-3 хоногийн таслалт хийсэн
болон цаг уурын нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Зүүн бүсийн
хэмжээнд нэг хэрэглэгчид ногдох тасалдлын үргэлжлэх хугацаа 216 болж,
өмнөх оныхоос 34.5 хувиар, давтамж дөрөв болж 33.3 хувиар тус тус
буурчээ.
“Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн хувьд,
нэг хэрэглэгчид ногдох цахилгаан тасалдлын үргэлжлэх хугацаа 261 болж,
оны өмнөхөөс 13.5 хувиар, давтамж тав болж, 16.6 хувиар тус тус буурсан
байна.