Засаг дарга нарын сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.11.01-нд нийтлэгдсэн

Засаг дарга нарын сургалт эхэллээ

Засаг дарга нарын цэрэг-стратегийн сургалт эхэллээ

Монгол
Улсын аймгуудын Засаг дарга нар өнөөдрөөс /10.31/ хоёр өдрийн турш
Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд цэрэг-стратегийн
бэлтгэл сургалтанд сууж эхэллээ. Тэднийг БХЯ-ны Стратеги бодлого
төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Д.Баярсайхан, ЗХЖШ-ын дэд
дарга, хошууч генерал Б.Баярмагнай нар хүлээн авч уулзаж, харилцан
ярилцлаа.

Дайчилгааны тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгч,
Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зарлигаар улсын эдийн засаг,
нийгмийг шаардлагатай үед дайны байдалд шилжүүлэх, цэргийн дайчилгааны
бэлэн байдлыг хангах зорилгоор улс төрийн албан тушаалтнуудыг 1-4 жилийн
хугацаанд 3-7 хоногоор цэрэг-стратегийн бэлтгэл сургалтад тогтмол
хамруулах ёстой. Батлан хамгаалах яам хүлээсэн үүргийнхээ дагуу дээрх
сургалтуудыг шат дараалан зохион байгуулж байгаа билээ.

Засаг
дарга нар уг сургалтын үеэр БХЯ-ы үйл ажиллагаатай танилцан, Бүх цэргийн
Хар сүлдэндээ хүндэтгэл үзүүлсний дараа Зэвсэгт хүчний сургалтын
нэгдсэн төвийг зорилоо. Тэд энэхүү сургалтын үеэр Монгол улсын цэрэг улс
төрийн өнөөгийн байдал, батлан хамгаалах чадавхи, улс орны аюулгүй
байдлын гадаад орчин, улсын дайчилгаа, зэвсэгт хүчний шинэчлэл, цэрэг
татлага, цэргийн бэлтгэл үүрэгтний сургалтыг хэрхэн зохион байгуулах
талаар номын дуу сонсох бөгөөд ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн тоглолтыг
сонирхоно. Мөн Зэвсэгт хүчний ангийн үзүүлэх сургуулийг үзэж, буудлага,
жолоодлого зэрэг цэргийн бэлтгэл сургуулилт, дадлага хийнэ.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж