Их наядын хохирол учруулжээ

Хуучирсан мэдээ: 2013.11.01-нд нийтлэгдсэн

Их наядын хохирол учруулжээ

Уул уурхайн олборлолтын үйл ажиллагаанаас болж, Монгол орны 15 аймгийн 56 суманд 4000 орчим га талбай сүйтгэгджээ. Дээрх талбайн 40 хувийг нь бичил уул уурхай эрхлэгчид сүйтгэсэн байна.

Энэ жилийн хувьд уул уурхайн үйл ажиллагаанаас болж, эвдэрч сүйтгэгдсэн 1500 га талбайд нөхөн сэргээлт хийх зардлыг төрөөс гаргасан. Өнгөрсөн хугацаанд уул уурхайн олборолтын үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг 1,16 их наяд төгрөг болсныг БОНХЯ-ынхан тооцож гаргажээ.

Иймээс салбарын яам холбогдох байгууллагуудтай хамтран  цэнгэг устай газруудыг улсын тусгай хамгаалалтад авах, уул уурхайн үйл ажиллагаанаас үүсч буй сөрөг нөлөөллийг буруулах зорилгоор бүс нутгийн экосистемийн үнэлгээ хийж, биологийн төрөл зүйлийг хамгаалах, Уул уурхайн үйл ажиллагааны эрсдлийн сантай болох талаар анхаарал тавьж эхэлжээ.

Н.ГЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж