Түргэний машин онхолдож, зам түгжрэв

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Түргэний машин онхолдож, зам түгжрэв

Нийслэлийн Баянгол дүүргийн харьяа Эх нялхас руу өгсөх замд өнөөдөр 07.40 цагийн орчимд  УБН-0587 улсын дугаартай түргэн тусламжийн авто машин унаж онхолдсон байна. Энэ талаар Замын цагдаагийн газрын шуурхай албанаас тодруулахад “Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Манайд 07.58 цагийн орчимд осол гарлаа гэсэн дуудлага ирсэн. Энэ дагуу манай хүмүүс явсан, одоо хэр нь буцаж ирээгүй хэргийн газарт ажиллаж байна” гэсэн мэдээллийг өглөө. Бөөрөөрөө унасан энэхүү түргэн тусламжийн машинд өвчтөн явж байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Харин ослыг харсан хүмүүс уг түргэн тусламжийн машин хэт хурдтай явсан нь огцом эргэх үед аваар гарах нөхцөл бүрдүүлсэн байж болзошгүй гэх таамаглалыг хэлж буй юм.
Тун удахгүй бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Ослын улмаас Хорооллоос- Баянбүрд, Телевизээс-Эх нялхас хүрэх зам тус бүр түгжирч, дээрх замаар явахад бэрхшээлтэй байна.
Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж