Олон жилийн өмнө олж уншиж байсан
нэгэн сонирхолтой шалгалтын тухай түүхийг энд өгүүлэх гэсэн юм. Энэ түүхийг
уншаад нэг хэмжээст (one dimentional) сэтгэхүйгээс салах тухай бодол төрдөг.
Данийн Копенхагений Их Сургуулийн Физикийн шалгалт авахад асуулт нь
"Барометр ашиглан байшингийн өндрийг тодорхойлж болох вэ ?" гэсэн
байжээ.
Нэгэн оюутан үүнд "Барометрийн хүзүүнээс урт утсаар уяад байшингийн
дээрээс газар хүртэл унжуулна. Тэгээд барометрийн урт дээр уяаныхаа уртыг
нэмбэл байшингийн өндөр гарна " гэж хариулжээ. Энэ хариулт шалгалт авсан
багшийн уурыг хүргэсэн тул оюутан шалгалтанд унасан байна. Харин оюутан өөрийн
хариултыг эргэлзээгүй зөв гэж гэж үзээд сургуулийнхаа арбитр (маргаан
таслагч)-д ханджээ. Сургуулийн арбитр хариултыг ер нь бол зөв, гэхдээ физикийн
шинжлэх ухааны арга, мэдлэгийг ашиглаагүй байна гэж үзсэн тул оюутныг дахин
дуудаж 6 минутанд амаар асуугдаж, физикийн талаар зохих мэдлэгтэй гэдгээ
харуулах боломж олгохоор шийджээ.
Оюутан 5 минутын турш духаа атируулан бодлогшрон суусаар байсан тул арбитр
түүнд цаг дуусаж байгааг анхааруулав. Оюутан хэд хэдэн хариултаасаа алиныг нь
сонгохоо мэдэхгүй духаа атируулсан байж. Цаг дуусахад тэрээр хариулж эхлэв.
- "Нэгдүгээрт, барометрээ
аваад байшин дээр гарч байшингийн дээд ирмэгээс унагааж, газар унаж
хагарах хүртэлх хугацааг хэмжинэ. Байшингийн өндөр нь H = 0.5g x t2
гэсэн томьёогоор бодоход гарна. Харамсалтай нь барометр байхгүй болно. - "Хэрвээ нартай өдөр байх
юм бол барометрийнхээ өндрийг хэмжээд, мөн түүний сүүдрийн уртыг хэмжинэ.
Дараа нь байшингийн сүүдрийг хэмжинэ. Барометр ба түүний сүүдрийн, байшин,
түүний сүүдэр пропорционал учир өндрийг хялбархан гаргаж болно. - Гэхдээ та надаас илүү шинжлэх
ухаанч хариулт шаардаж байгаа бол би барометрээс богино оосор уяж газар
дээр дүүжин болгож хөдөлгөнө. Дараа нь байшин дээр дүүжин хэлбэрээр
хөдөлгөнө. Байшингийн өндөр нь T = 2pi * sqrt(L/g) гэсэн томьёоноос
олдоно. (sqrt= язгуурын дор) - Хэрэв байшинд гадна талын
аваарын шат байдаг бол түүгээр өгсөх явцдаа барометрээрээ төөлөөд нийт
төөлсөн тоогоо барометрийн уртаараа үржүүлнэ. - Энэ арга уйтгартай санагдаад
байвал мэдээж байшингийн дээр болон газарт агаарын даралтыг барометрээрээ
хэмжээ даралтын ялгааг өндөрт шилжүүлэн байшингын өндрийг гаргана. - Дээрх аргууд нь таны хүссэний
дагуу бүгд шинжлэх ухаан ашигласан боловч хамгийн үнэн зөв найдвартай
мэдэх арга бол байшингийн жижүүртэй уулзаад "Таныг надад энэ
байшингийн өндрийг хэлэх юм бол би энэ цоо шинэ барометрийг өгнө шүү" гэж
хэлэх юм шүү дээ гэж хариулжээ.
Энэ
оюутан бол Neils Bohr байсан юм. Хожим тэрээр Физикийн салбараар Нобелийн
шагнал хүртсэн юм. Данийн ард түмэн түүний дүрийг 500 кроны дэвсгэрт дээр
дүрсэлсэн байдаг.
Эх сурвалж: http://gdarambazar.blogspot.com/