
Харин хасах 100 кг-ийн жинд өрсөлдөж буй Э.Энхбат /Булганы/ хүрэл медалийн төлөө Бразилийн Рафаель Бузакаринитай барилдана.
Тэгвэл +100 кг-ийн жинд өрсөлдөж буй Монгол Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс БНХАУ-ын Лэй Жанд ялагдсанаар дагах барилдаанд хийх болсон. Дагах барилдаанд мөн л БНХАУ-ын тамирчныг ялснаар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Хүрэл медалийн төлөө БНХАУ-ын Жиан Лютэй барилдана.
Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, -100, +100 кг болон эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ийн жингийн барилдаанууд болно. Хэсгийн барилдаан Монголын цагаар 11:00 цагт, шигшээ барилдаан 17:00 цагаас эхэлнэ.
Б.БИЛЭГ