Төсөөлөл – Амжилтанд хүрэх түлхүүр

Хуучирсан мэдээ: 2013.11.01-нд нийтлэгдсэн

Төсөөлөл – Амжилтанд хүрэх түлхүүр

Төсөөлөл
бол хувь хүний хөгжилд маш чухал зүйл. Төсөөлөл буюу оюуны дүрслэл ашиглан
өөрийгөө идэвхижүүлж, зорилгодоо хүрэхэд илүү сайн анхаарах боломжтой. 

Төсөөллийг хүн төрөлхтөн ашигласаар ирсэн бөгөөд 70-аад оны сүүл, 80-аад оны
эхээр  хувь хүний хөгжлийн техник байдлаар нэлээд түгээмэл ашиглаж ирсэн
билээ. 

Бид ямар нэг санаа буюу хийх зүйл гарч ирсэн үед эхлээд төсөөлдөг. Жишээ нь бид
өлсөхөөрөө хоол хийх, эсвэл гадагшаа гарч хооллох, компани дээрээ хооллох ч бай
янз бүрийн хоол төсөөлж, идэхийг хүсдэг шүү дээ. Бид ямар төрлийн хувцас
сонгохоо эхлээд төсөөлж, дараа нь магадгүй дэлгүүр хэсэх шаардлагатай
болдог. 

Төсөөлөл гэж юу вэ?

Энэ бол бидний амьдралдаа хүсч байгаа зүйлээ  төсөөлөх, тэдгээрийг бодит
болгохын тулд ашиглаж байгаа төсөөлөл буюу оюуны зураглал юм. Анхаарал
төвлөрүүлснээр сэтгэл хөдлөл хүчтэй болох ба бидний амьдралдаа хүсч байгаа
зүйлдээ хүрэхэд тусалдаг бүтээлч арга юм.


Үүнийг зөвөөр ашиглавал өөрийгөө хөгжүүлж, эрүүл байж, спортын дасгалаа сайн
хийх, амьдралынхаа зорилгыг биелүүлэхэд ч тусалдаг. 

Спортод оюуны зураглалыг тамирчид бөмбөг шидэх, цанаар гулгах, усанд сэлэх,
гүйлтийн уралдаан болон бусад зүйлс гэх мэт тусгай зүйлсээр амжилтаа зураглан
төсөөлж, ур чадвараа хөгжүүлэхийн тулд ашиглагддаг. 

Үүнийг техник байдлаар ашиглан илүү сайн үр дүн, гүйцэтгэлд хүрэх боломжтой.
Түүнчлэн илтгэл тавих, сайшаал хүртэх, урьдчилан бэлтгэх шаардлагатай бусад
нөхцөл байдлууд гэх мэт бизнес, амьдралдаа ашиглах боломжтой. 

Төсөөлөл хэрхэн нөлөөлдөг вэ?

Төсөөлөл буюу оюуны зураглал нь таныг ямар нэг зүйлийг төгс сайн хийх, хүсч
байгаа зүйлээ хийх зэргээ төсөөлөхөд нөлөөлөх ба тухайн зүйлийг бодитоор хийсэн
бол гэсэн неврал бүтцийг сэтгэлзүйгээрээ бий болгож байдаг. Тухайн бодол
төсөөлөл нь таныг бодитоор хийж байгаатай адил мэдрэлийн системийг идэвхижүүлж
байдаг. 

Оюун санаандаа ямар нэг зүйлийг хийж байгаагаар эсвэл бэлтгэл хийж байгаагаар
төсөөлөх нь хүсч байгаа зүйлээ хийхийн тулд юу хийх хэрэгтэйг чиглүүлэх
сэтгэхүйн хэв маягийг бий болгож байдаг. 

Өрсөлдөөнтэй спортонд биет ур чадвар төдийгүй хүчирхэг оюуны тоглолт бас
шаардагддаг.Ихэнх сургагч нарын зөвлөж байгаагаар спортод 90% нь оюуны, 10% нь
биеийн чадвар ашиглагддаг гэнэ. Тиймээс маш олон тамирчид биеийн тамирын
дасгалтай хамтатган төсөөлөл буюу оюуны зураглалаар хичээллэдэг. 

Үр дүнтэй байхын тулд бусад ур чадварыг хөгжүүлдэгтэй адил оюуны зураглалаар
тогтмол хичээллэх хэрэгтэй. Оюуны зураглал нь амралт, реализм, тогтмол байдал
болон бататгал гэсэн 4 элементээс бүрддэг.

Төсөөллийг хэзээ ашиглах вэ? 

  • Амжилт. Таны гүйцэтгэх ур чадвар өндөр
    түвшинд хүрч, зорилгодоо хүрч байгаагаар, хэн байхыг хүсч байгаагаа, хүсч
    байгаа амьдралдаа хүрч байгаагаар өөрийгөө хар.  
  • Идэвхижүүлэхийн
    тулд.
     
    Зорилгодоо хүрэхийн тулд зорилгоо өөртөө хатуу сануулж, төсөөлөн, түүнд
    хүрэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ гэдэг дээр анхаар. Олон тамирчид, жүжигчид,
    дуучид тоглолт, хөтөлбөр эсвэл кино жүжигт оролцохоосоо өмнө өөрсдийгөө
    харж, мэдэрч, оюун санаандаа хэд хэдэн удаа хийж байгаагаар
    төсөөлдөг.  
  • Таниулах
    эсвэл ажил/үйл ажиллагаанд бэлтгэхийн тулд.
    Оюуны зураглал нь тэмцээн
    уралдаан, хүнд хэцүү жүжиг киноны бэлтгэл эсвэл урьдчилсан бэлтгэл зэрэгт
    орохоосоо өмнө өөрийгөө танилцуулах үр дүнтэй арга юм.  Сургуулилт
    хийхийн тулд. Тамирчид болон жүжигчид оюуны сургуулилтыг өөрсдийн дасгал
    сургуулилтын үндсэн элемент болгон ашигладаг. Энэ нь тэднийг анхаарлаа
    төвлөрүүлэх, алдаатай алхам хийхээс урьдчилан сэргийлж, өөрсдийгөө бодит
    гүйцэтгэл дээр илүү итгэлтэй, тааламжтай байлгахад тусалдаг. Түүнчлэн бие
    халаалт, бэлтгэл сургуулилтанд ч үр дүнтэй.  


Төсөөлөл бол ямар нэг зүйлд бэлтгэх гайхалтай сайн арга. Төсөөлөл нь
гүйцэтгэлийг өндөр түвшинд хүргэх үр дүнд хүргэдэг гэсэн үг.  

Хүсч байгаа зүйлээ хэрхэн төсөөлөх вэ?

  1. Хэн нэгэн
    саад болохгүй чимээгүй газар оч. Нүдээ аниад хүрэхийг хүсч байгаа зорилго,
    зан ааш, шинэ ур чадварынхаа талаар бод. 
  2. Хэдэн удаа
    гүнзгий амьсгал аваад амар.
  3. Тухайн
    хүрэхийг хүсч байгаа  зорилго эсвэл нөхцөл байдлын талаар оюун
    санаандаа аль болох тодорхой төсөөл. 
  4. Сэтгэл
    хөдлөл, мэдрэмжээ нэм.
  5. Үүнийг
    өдөрт 2 удаа 10 минутаар хий.
  6. Амжилтанд
    хүрэх хүртлээ хий.
  7. Энэ
    хугацаанд эерэг бодол санаа, хандлагыг хадгал. 


Төсөөллийн давуу талууд

  • Амжилтанд
    хүргэхийн тулд илүү сайн анхаардаг.
  • Таныг
    идэвхижүүлж, урамшуулдаг. 
  • Спорт
    эсвэл ур чадварыг тань сайжруулахад тусалдаг. 
  • Бэлтгэл
    сургуулилт хийх, шинэ, эерэг зан төлөвийг олж авахад ашиглах боломжтой. 
  • Сөрөг
    сэтгэл хөдлөлүүдийг өөрчлөхийн тулд эерэг, тааламжтай төсөөллийг ашиглан
    сайхан зан ааштай байх боломжтой.
  • Өөртөө
    итгэлтэй байдлыг бий болгодог.

Эх сурвалж: http://biznetwork.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж