Булган сум бог малгүй болох нь

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Булган сум бог малгүй болох нь

Ховд аймгийн Булган суманд өвөлжилт хүндэрч олон мал хорогдоод байна. Тус сум нь бог мал ихтэй бөгөөд өнгөрсөн хавар гантай байсан учир малын хамар хатгах өвсгүй шахуу байсан гэнэ. Өвөлдөө зуд нүүрлэж одоо уулархаг газраа 40 см-ээс нэг метр орчим, тал хэр газраа 20-35 см цастай байгаа аж.  Одоогийн байдлаар тус сумын нийт малын 20 орчим хувь нь хорогдсон гэж сумын Засаг дарга мэдэгдлээ. Одооноос зарим бог мал хээлээ даалгүй үхэж, олноороо хээл хаяж байгаа аж. Хаврын хахир цагт энэ тоо нэмэгдэн бог малгүй болох аюул нүүрлэх нь гэж тус сумынхан ярьж байна.
Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж