Испани урт хугацааны эдийн засгийн уналтаас гарлаа

Хуучирсан мэдээ: 2013.11.01-нд нийтлэгдсэн

Испани урт хугацааны эдийн засгийн уналтаас гарлаа

Дээд  зэргээр урт хугацааны гэж тооцогдсон эдийн засгийн уналтаасаа Испани  гарч байна. Сүүлийн хоёр жилийн дотор анх удаагаа эдийн засгийн өсөлт бүртгэгдлээ гэж Үндэсний статистикийн хүрээлэн нь мэдээлжээ.

Испани нь 1939 – 1975 онуудад  захирч байсан Франкогийн дарангуйлагч дэглэмийн үеэс хойших  анхны урт хугацаагаар үргэлжилсэн  эдийн засгийн уналтаас гарч байна. Сүүлийн хоёр жилийн дотор эдийн засгийн өсөлт нь өчүүхэн ч гэсэн өслөө. 2013 оны гуравдугаар улиралд  өмнөх улирлынхаас өсөлт нь 0,1 хувиар нэмэгджээ. Энэ тухай Мадрид дахь Үндэсний статистикийн албанаас мэдээлсэн байв.

Испанийн төв банкнаас өнгөрсөн долоо хоногт гаргасан дүгнэлтийг энэ мэдээ баталлаа.  Гэхдээ өмнөх жилийн мөн үеийнхээс Испанийн ДНБ 1,2 хувиар багассан байлаа.

Эспортод чиглэгдсэн салбаруудын эрэл ихэссэн нь эдийн засгийн өсөлтийг гаргасан гэж шинжээчид дүгнэв.  Мөн жуулчны урсгал нь энэ жилийн өсөлтөд эерэгээр нөлөөлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж