Агуу тоочны тархи нь «Конрад Хайнрих Фукс» (Conrad Heinrich Fuchs) гэсэн нэр наагдсан саванд хадгалагдаж байв. Геттингенийн их сургуулийн патологоанатомийн цуглуулгыг бүтээгч доктор Фукс их тоочинтой нэг жил нас барсан байв. Фуксийн тархи нь Гауссийн нэртэй саванд хадгалагдаж иржээ.
Судалгааны явцад Гауссийн тархины ер бусын онцлог гэгдэж байсан чанараар нь үүнийг тогтоожээ. Швайцер 1998 онд тархинд хийгдсэн соронзон резонансийн томографийн зурагт тархины төв нугалаа гэнэтхэн тасарсан байсныг анзаарсан байна. Тийм гажиг нь бүх хүмүүсийн нэгээс бага хувьд тохиолдог бөгөөд хүний хөдөлгөөн болон мэдрэмжид нөлөөтэй байдаг аж. Ингээд уг тархинд нарийн судалгаа хийснээс гадна эрдэмтнийг нас барснаас таван жилийн дараа 1860 онд тархинд нь задлан хийсэн анатомич Рудольф Вагнерийн тэмдэглэлийг судлажээ. Төв нугалаа нь тасарсан тэр тохиолдол 1882 онд Фуксийн тархинд хийсэн задлангийн үеэр илэрсэн байв. Вагнерийн бичлэгт тархины тийм гажиг илэрсэн гэх зүйл огт бичэгдээгүй байсан аж. Тархны гадаргын хэмжилт хийх үеэр тархинуудыг сольсон байх гэж Швайцер ярьжээ. Өмнө нь Гауссийн тархийг судалсан эхний судалгаануудад тархи нь бусдаас өөрчлөгдөх зүйлгүйг тодорхой бичсэн байв.
Карл Фридрих Гаусс 1777 онд төрсөн ба алгебрь, геометр, тооны ухааны суурь судалгааг хийж байсан эрдэмтэн юм.