Дэлхий дарсны хомсдолд орно

Хуучирсан мэдээ: 2013.11.01-нд нийтлэгдсэн

Дэлхий дарсны хомсдолд орно

Ойрын үед дэлхийг дарсны хомсдол хүлээж байна гэж Morgan Stanley  гэх хөрөнгө оруулалтын банкны судалгаа хэлж байна хэмээн Quartz мэдээлэв. Өнгөрсөн жилд дарсны зах зээлд 300 сая хайрцаг  дарс дутуу нийлүүлэгдсэн нь үүний гол шалтгаан гэж банкны судалгаа  харуулжээ.


Фото: Justin Sullivan / Getty Images / AFP

Испани, Франц, Италийн дарсны үйлдвэрлэл уналттай байлаа. Эдгээр оронд дэлхийн дарсны 60 хувьд үйлдвэрлэгддэг ажээ. Мөн сүүлийн жилүүдэд усан үзмийн тариалалт хорогдсон нь энд нөлөөлөв.

Дарсны дэлхийн хэрэглээ 2000 оноос хойш найман хувиар өссөн байна. Гэтэл дарсны үйлдвэрлэл 2004 онд дээд цэгтээ хүрээд одпоо тогтмол доошилж байгаа гэнэ. АНУ, Австрали, Өмнөд Африк, Аргентин, Чили  зэрэг дарсны шинэ үйлдвэрлэгч орнуудад өсөлт байгаа ч тэд нийлээд дэлхийн үйлдвэрлэлийн 30 хувийг хангаж чаддаггүй ажээ.

Дарсны хэрэглээ нь АНУ ба Хятадад нэмэгдсэн ба америкчууд зууны эхнээс хоёр дахин их дарс  уудаг болсон байна. Сүүлийн таван жилд  Хятадын дарсны хэрэглээ 150 хувиар нэмэгдлээ. Тэд 2005 онд 70 сая  хайрцаг дарс ууж байсан бол өнгөрсөн жилд 230 сая хайрцаг дарс уужээ. 2016 онд тэдний эрэлт 400 сая хайрцаг болох ажээ.  Үүний зэрэгцээ Хятадын дарсны үйлдвэрлэл зууны эхнээс хоёр дахин нэмэгдэж, одоо дэлхийн үйлдвэрлэлийн 7,5 хувийг эзлэх болжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж