
Тухайлбал, жиргээний ертөнцөд “Оддын охин” нэрээр танигдсан Онон гэгч МАН-ын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлд хандан, “Хэрвээ би НБД болсон бол манай намыг хамгийн муухай харагдуулагч @TsogtgerelB-г хамгийн түрүүнд явуулах байсан. Тэр мэдээд ямар их тэвдэв ээ” хэмээн жиргэх нь тэр. Тэрчлэн МАН-ын Орон нутаг, намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар сонгогдсон Х.Булганчимэг нь “Намынхаа хурал дээр Энхбаяр даргатай хамтарч ажиллах болсондоо баяртай байна” гэж хэлсэн нь ч цахим ертөнцөд шуугиан дэгдээж орхив. Энэ мэтээр “шинэчлэгдсэн” МАН-ынхан их ялагдлын дараах ялагдлаа зөгнөж эхлэв үү гэмээр үйлдэл гаргаж байна.

Т.ОД