Эдийн засгийн байнгын хороо хуралдах гэж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн байнгын хороо хуралдах гэж байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 09.30 цагаас эхлэн хуралдах гэж байна. Тус хуралдаанаар Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Одоогоор намын бүлгүүд Засгийн газраас оруулж ирсэн Тавантолгойгоос-Сайншанд хүртэл татах төмөр замыг өргөнөөр хийх нь зөв гэсэн шийдэлд хүрээд буй.
 Мөн тус байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх,
Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай Улсын Их Хурлын 2009 оны 57 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарын мэдээллийг сонсох юм байна.
Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж