Капитал банк бяцхан үрсийг баярлууллаа

Хуучирсан мэдээ: 2013.11.01-нд нийтлэгдсэн

Капитал банк бяцхан үрсийг баярлууллаа

“Дэлхийн хадгаламжийн өдөр”-өөр Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Капитал банк бяцхан үрсдээ бэлэг барилаа

Капитал банк “Дэлхийн хадгаламжийн өдөр”-ийг орон даяар ажиллаж, амьдарч буй харилцагч, хадгаламж эзэмшигч, шинээр мэндэлсэн бяцхан үрсийн хамт тэмдэглэн өнгөрүүллээ.

“Дэлхийн хадгаламжийн өдөр”-өөр Сүхбаатар дүүргийн 2-р амаржих газарт очиж шинээр мэндэлсэн бяцхан үрсийнхээ ирээдүйд нь хөрөнгө оруулалт  хийн мөнгөн дүн бүхий “Унагалдай” хүүхдийн хадгаламжийг нээн хуримтлалын эхлэлийг тавьж бэлэг барьлаа.
Мөн хорвоод мэндэлсэн бяцхан үрсээ тэврэн аз жаргалын дээдийг мэдэрч буй ээжүүддээ болон хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зүтгэж буй алтан гарт эх баригч, эмч нартаа  ажлын амжилт хүсэхийн зэрэгцээ гарын бэлэг гардууллаа.
 
Түүнчлэн Капитал банкныхан хадгаламжиндаа орлого хийсэн, шинээр хадгаламж нээсэн харилцагчиддаа гарын бэлэг гардуулснаас гадна ажиллагсдынхаа 2013 онд мэндэлсэн бяцхан үрсийн “Унагалдай” хүүхдийн хадгаламжинд нь хөрөнгө оруулалт хийн урамшуулал, баяр хөөрөөр дүүрэн  энэхүү өдрийг өнгөрүүлсэн байна.

ХУРИМТЛАЛТАЙ ИРЭЭДҮЙ
ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ БАНК, КАПИТАЛ БАНК

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж