&#34Вива Сити&#34 дээд шагнал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.11.01-нд нийтлэгдсэн

&#34Вива Сити&#34 дээд шагнал хүртлээ

Нийслэлийн бүтээн байгуулалтын анхны дээд шагналыг “Вива Сити” залуусын хороололд олгожээ

Энэ жилээс эхлэн нийслэлийн өдрөөр Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг авчирч, дэлхийн стандартад хүрсэн шилдэг бүтээн байгуулалтанд “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”–ыг олгож байхаар болсон билээ.

Нийслэлийн 374 жилийн ойн үеэр бүтээн байгуулалтанд нэр дэвшсэн байгууллагуудыг тодруулж ДБЭТ-ын тайзнаа шагналыг гардуулсан бөгөөд “Шилдэг барилга, байгууламж”-аар “Вива Сити” залуусын хороолол, “Шилдэг дэвшилтэт техник, технологи бүхий шинэ үйлдвэр”-ээр “Улаанбаатар БҮК” ХК, “Шилдэг дэд бүтэц, инженерийн байгууламж”-аар “Койка”-ийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа Яармагийн шинэ хорооллын цэвэр усан хангамж төсөл, “Шилдэг авто зам, замын байгууламжийн бүтээн байгуулалт”-аар “Экспресс зам” ХХК-ийн 1-р хорооллын арын зам, 4 замын уулзвар тус тус шалгарлаа.

Түүнчлэн шилдгээр шалгарсан аж ахуйн нэгж, компаниудын зарим удирдлагууд болох М-Си-Эс Группын ерөнхийлөгч Ж.Од, “Экспресс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Чинбатнарыг нийслэлчүүддээ ая тухтай амьдрах нөхцөлийг нь бүрдүүлж,  Улаанбаатар хотын бүтээн байгуулалтанд онцгой хувь нэмэр оруулсныг үнэлж Нийслэлийн дээд шагнал “Хангарьд” одонгоор шагнасан юм.  

“Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”–ын шалгаруулалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийнажлын алба,  Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар, Зураг төслийн хүрээлэн,  эрдэм шинжилгээ судалгааны төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэдийн  төлөөллөөс бүрдсэн ажлын  хэсэг болон олон нийтээс ирсэн саналуудыг үндэслэн явуулсан бөгөөд шилдгээр шалгарсан бүтээн байгуулалтуудын үр дүн нь иргэдэд шууд хүрч, нийслэлийнхний аж амьдралд онцгой нөлөө үзүүлсэн, дэлхийн түвшний стандартыг нэвтрүүлж чадсан гэдгээрээ онцлог юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж