Хавтгайрсан халамжийн эргэн тойронд…

Хуучирсан мэдээ: 2013.11.01-нд нийтлэгдсэн

Хавтгайрсан халамжийн эргэн тойронд…

Монголын
сошиал ертөнцөд хамгийн хүчтэй, шуурхай мэдээллийг хүргэдэг жиргээ энэ
өдөр /10-31/ хурал ээрсэн, Төрийн ордон руу чих тавьсан, хамгийн их харж
үзүүлдэг оюутнуудын тэтгэлэг гээд л санал, шүүмжлэлээр дүүрэн байлаа.

Таван
өдөр шөнө дөлөөр хуралдсан МАН-ын Их хурал өндөрлөж, Бага хурлаа
хийлээ. Энэ өдөр МАН-ын генсект нэр дэвшигчдийн талаар жиргээчид
мэтгэлцэж эхэлсэн. Энэ удаагийн нарийн бичгийн дарга нар бүгд намын
залуу гишүүд байсан учраас эн тэнцүүхэн өрсөлдөөн болно гэж тооцоолж
байсан боловч шинэ дарга хоёр хүний нэрийг генсект нэр дэвшүүлснээр яруу
найрагч Ж.Мөнхбат сонгогдсон юм. Олон өдөр жиргээчдийн гол ярианы сэдэв
байсан учраас МАН-ын шинэ дарга, генсек нар хэн байх гэхээс илүү МАН
шинэчлэгдэж чадсан уу гэдэг дээр жиргээчдийн олонхи нь нэг байр суурьтай
байсан юм. “МАН удирдлага солигдохоос илүү шинэ удирдлагууд дараагийн
сонгуульд хэрхэн ажиллаж чадахыг цаг хугацаа харуулна” гэдэг дээр олон
жиргээч санал нэгтэй байлаа.

УИХ-ын чуулганы хуралдаантай өдөр
байсан учраас энэ өдрийн гол сэдэв нь оюутанд мөнгөн тэтгэлэг олгох нь
зөв эсэх, ялгавартай олгох ёстой гээд л УИХ-ын гишүүдээс дутахааргүй
мэтгэлцээн өрнөлөө. Нэг хэсэг нь оюутнууд болон ар гэрийхэнд нь 70
мянган төгрөг үр дүнгээ өгч байгаа гэх боловч нөгөө хэсэг нь 70 мянга
бол баар, дэлгүүрийн орлогыг нэмэгдүүлсэн, архидалт дагуулсан
хавтгайрсан халамж гэж шүүмжлэх нэгэн нь ч байсан юм. УИХ-ын чуулганаар
“Засгийн газар оюутны 70 мянга болон тэтгэлгийг олгох хувийг тогтооно”
гэсэн утга бүхий нэмэлт өөрчлөлт оруулж ирж байгааг УИХ-ын зарим гишүүд
ялгавартайгаар олгох нь зүйтэй гэдгийг хууль санаачлагчдад сануулаад
байгаа. Ямартай ч энэ өдрийн жиргээчдйиг “хуйлруулсан” сэдэв яах аргагүй
оюутны 70 мянга буюу тэтгэлгийг хэрхэн шийдвэрлэхийг саарал ордонд
шийдчихнэ.

Оюутнуудаа дэмжих гэж байгаа бол халамжаар биш, эрдэм
мэдлэг, сурах орчныг нь сайжруулах ёстой. Хавтгайрсан халамжийн мөнгө
тараалаа гээд оюутнуудын сурлага  сайжирч, ажлын байртай болсон зүйл
байхгүй учраас жил бүр оюутнуудад олгодог мөнгөөр ажлын байр шинээр бий
болгох ёстой гэдгийг жиргээчид саарал ордны эрхэмүүдэд хаяглана лээ.

Сайн,
муу мэдээлэл хосолдогч энэ өдрийн гол сэдэв МАН-ын их, бага хурал,
оюутнуудын тэтгэлэг гэх зэрэг олон асуудал жиргээний гол сэдвүүд байлаа.
Өнөөдөр жиргээчдийн дунд ямар сэдэв гол яриа болох бол.

Тоймлосон: Цахим Болжмор 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж