МАН-ын генсекээр Ж.Мөнхбатыг сонголоо

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

МАН-ын генсекээр Ж.Мөнхбатыг сонголоо

МАН-ын Бага хурал хуралдаж, намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Мөнхбатыг нийт гишүүдийн 55 хувийн саналаар сонголоо. МАН-ын дарга М.Энхболд МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, “Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат нарыг Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлсэн. Нэр дэвшигчид өөрсдийн талаарх танилцуулга хийсний дараа Бага хурлын гишүүдээс санал хурааж, олонхийн саналаар Ж.Мөнхбатыг Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон байна.

Ж.Мөнхбат “Үнэн” сонины эрхлэгч, намын залуу гишүүдийн төлөөлөл юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж