МАН-ын дарга генсект хоёр хүнийг нэр дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

МАН-ын дарга генсект хоёр хүнийг нэр дэвшүүллээ

МАН-ын Бага хурал 18.30 цагт эхэлж, намын дарга М.Энхболд хурлыг нээж үг хэллээ. Бага хурлаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нарыг сонгож, МАН-ын Удирдах зөвлөлийн 21 гишүүнийг танилцуулах юм. Одоо МАН-ын Бага хурал хаалттай хуралдаж байна.

МАН-ын дарга М.Энхболд намын Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нар болон Удирдах зөвлөлийн гишүүдийн нэрийг дэвшүүлэн, Бага хурлын гишүүдээр сонгуулахаар аж.  Эх сурвалжаас авсан мэдээллээр, МАН-ын дарга М.Энхболд МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, “Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат нарыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлжээ.

Мөн заалнаас Элчин сайдын зөвлөх асан Б.Энхмандах нэр дэвшсэн байна. Түүнчлэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатарыг Бага хурлын гишүүд санал болгон, нэр дэвшүүлсэн ч тэрээр өөрөө нэрээ татжээ. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Цогтбаатар өмнө нь нэр дэвшихээ мэдэгдээд байсан ч энэ өрсөлдөөнд оролгүй үлдлээ. Бага хурлын гишүүд  Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгохдоо фракцид нэг их ач холбогдол өгөхгүй нь бололтой. Намыг шинэчлэх, намын анхан шатны байгууллагыг бэхжүүлэхэд намын гал тогоог илүү сайн мэдэх хүн сонгогдох нь чухал гэж үзэж байх шиг байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж