Эдийн засгийн үзүүлэлтээ буруу мэдээлжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн үзүүлэлтээ буруу мэдээлжээ

Хятадын орон нутгийн засаг захиргаа
эдийн засгийн үзүүлэлтээ худал мэдээлдэг байна. Хятадын  хэвлэлийн
мэдээнээс иш татан энэ тухай Agence France-Presse аравдугаар сарын 30-нд
дамжуулжээ.
 
Фото: Jon Woo / Reuters

Сэтгүүлчдийн
мэдээлснээр бол хэрэв орон нутгийн удирдлагад итгэх юм бол Хятадын
дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 610 тэрбум ам.доллараар илүү
байх байсан гэнэ. Эх газрын Хятадын 31 мужийн 28-ынх нь энэ оны эхний
есөн сарын статистикийг Бээжингийн гаргасан мэдээлэлтэй харьцуулсан
аргаар судалгааг гаргасан байна. Хоёр үзүүлэлтийн ялгаа нь 610 тэрбум
ам.доллараар зөржээ.

Орон нутгийн үзүүлэлтийг нэмж мэдээлэх
шалтгаан нь тэндхийн удирдлагын албан тушаал ахихад эдийн засгийн
үзүүлэлт нөлөөлдгөөс хамааралтайг харуулж байна. Хятадын эдийн засгийн
үзүүлэлт нь мэргэжилтнүүдийн шүүмжлэлд нэг биш удаа удаа өртөж байсан
юм. Тухайлбал, өнгөрсөн наймдугаар сард Шинжанийн  их сургуулийн нэгэн
ажилтан өөрийн судалгааг нийтлүүлэн ДНБ-ны бодит үйлдвэрлэлийг нэг их
наяд ам.доллараар нэмж гаргасан хэмээн Бээжинг буруутгаж байсан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж